Type at least 2 characters to search
No results found for ""
Courses
Lessons
navigate open
See all results →

Lesson

Playlist

Практик Христитгэлийн Амьдрал

Практик Христитгэлийн Амьдрал

Search Course

Type at least 3 characters to search

Search through all lessons and sections in this course

Searching...

No results found

No matches for ""

Try different keywords or check your spelling

results found

Практик Христитгэлийн Амьдрал

Lead Writer: Stephen Gibson

Course Description

Энэхүү курс нь Бичвэрийн зарчмуудыг мөнгөний хэрэглээ, харилцаа, байгаль орчин, төр засагтай харилцах харилцаа, хүний эрх болон өдөр тутмын амьдралын бусад практик талбаруудад хэрэгжүүлдэг.

What You'll Learn

Христитгэлийн үнэнч байдал
Бурханд дуулгавартай байдлыг хэрэгжүүлэх нь
Ажил
Харилцаа
Бурханы удирдамж
Гэрлэлтийн талаарх Библийн үзэл баримтлал
Гэрлэлтийн ариун нандин байдал
Христитгэл ба байгаль орчин
Мөнгө
Шударга байдал
Хүмүүний үнэ цэн
Төр засаг
Итгэгч хүний бие махбод

Course Objectives

Хичээл бүрийн зорилгууд жагсаагдсан байна.

Introduction

Хэрэв та бүлгээр суралцаж байгаа бол материалыг ээлжлэн уншиж болно. Ингэхдээ үе үе зогсож, хэлэлцүүлэг хийгээрэй. Ангийн удирдагчийн хувьд та судалж буй материалаас гадуур яриа өрнүүлэхгүй байхад анхаарах үүрэгтэй. Хэлэлцүүлэг бүрд тодорхой хугацаа зааж өгөх нь тустай.

Хэлэлцүүлгийн асуултууд болон ангийн үйл ажиллагааг тэмдгээр тэмдэглэсэн. Хэлэлцүүлгийн асуултуудын хувьд, ангийн удирдагч асуултыг асууж, суралцагчид хариулах боломжийг олгоно. Хэрэв нэг суралцагч л голдуу анхны хариултыг өгч, бусад нь ярьдаггүй бол удирдагч асуултыг өөр хүнээс асууж чиглүүлнэ. 

Курс хичээлд Бичвэрийг маш өргөн ашигладаг. Ангид чангаар унших хэрэгтэй Бичвэрийн эшлэлүүдийг тэмдгээр тэмдэглэсэн бөгөөд суралцагчаас бүлэгт хандан уншиж өгөхийг асуугаарай. Хаалтанд өгөгдсөн бусад Бичвэрийн эшлэлүүд нь текстэд өгүүлж буй санааг дэмжих бөгөөд эдгээрийг хичээлийн явцад заавал унших шаардлагагүй. Жишээлбэл: (1 Коринт 12:15).

Хичээл бүрийн төгсгөлд даалгаврууд өгөгдсөн. Даалгавруудыг дараагийн хичээлээс өмнө биелүүлж, тайлагнах ёстой. Хэрэв суралцагч даалгавраа биелүүлээгүй бол дараа нь хийх боломжтой. Гэсэн хэдий ч, удирдагч суралцагчдыг хуваарийн дагуу хийхэд урамшуулснаар тэд ангид суралцах хичээлээсээ ихийг сурах боломжтой болно. Курсын төгсгөлд даалгавруудаа бүрэн хийснийг тэмдэглэх маягт хавсаргасан байгаа.

Энэхүү курсын нэг зорилго нь суралцагчдыг багш болоход бэлтгэх юм. Ангийн удирдагч нь суралцагчдад заах ур чадвараа хөгжүүлэх боломжийг олгох хэрэгтэй. Жишээлбэл, ангийн удирдагч нь хичээлийн богино хэсгийг үе үе суралцагчдаар заалгаж болох юм.

Хичээл бүрийн төгсгөлд бүлгээрээ хуваалцах чиглүүлэг өгөгдсөн байгаа. Ангийн удирдагч хэлэлцүүлгийн хугацаа ямар байхыг товлоно. Олон хичээл суралцах материалтай холбоотой цөөнгүй хэлэлцүүлгийг багтаасан.

Түүнчлэн хичээл бүрийн төгсгөлд богино залбирал байх бөгөөд суралцагчид үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэхийн төлөө Бурханаас асууж залбирна. Ангийн удирдагч суралцагчаас ангид зориулаад залбирлыг уншиж өгөхийг асуугаарай.

Хэрэв суралцагч нь Shepherds Global Classroom байгууллагаас гэрчилгээ авахыг хүсвэл тухайн хичээлүүдэд хамрагдаж, даалгавруудаа бүрэн хийсэн байх шаардлагатай. Курсын төгсгөлд даалгавруудаа бүрэн хийснийг тэмдэглэх маягт хавсаргасан байгаа.

Ready to Start Learning?

Choose a lesson from the sidebar, or jump right in.

Start Lesson 1