Search Course
Search through all lessons and sections in this course
Searching...
No results found
No matches for ""
Try different keywords or check your spelling
Христэч Итгэл Үнэмшил
Course Description
Энэхүү курс нь Христитгэлийн теологийн гол ухагдахуун болох Бурхан, Христ, нүгэл, аврал болон бусад үндсэн онол сургаалын тухай ойлголтыг өгнө. Суралцагч нь онол сургаалын алдаанаас хэрхэн зайлсхийх талаар суралцаж, Христитгэлийн онол сургаалыг бусдад заахад бэлтгэгдэнэ.
Introduction
Ангийн удирдагчид зориулсан заавар
Эдгээр заавар нь ангийг хэрхэн дээд зэргийн чанартай явуулахыг тайлбарладаг. Ангийн удирдагч нь Shepherds Global Classroom эсвэл түүний харьяа газраас гэрчилгээ авсан суралцагчдын төлөө энэхүү жишгийг баримтлах ёстой. Эдгээр шаардлагыг хангаж чадахгүй байгаа бусад ангийн хувьд багшийн зүгээс шаардлагад тохируулан өөр гэрчилгээ олгох боломжтой.
Бидний тооцоолсноор хичээлд 90 минут ба түүнээс дээш хугацаа шаардагдана. Хичээл бүрээр нэг анги хоёр удаа уулзах нь илүү өгөөжтэй. Хэрэв анги ийнхүү хоёр удаа уулзвал зарим зааврыг тохиролцож болно. Жишээлбэл, хоёр удаа сорил өгөхгүй гэх мэт.
Суралцагч бүрд энэ номын хуулбар хэрэгтэй.
Ангийн удирдагчид зориулсан тэмдэглэлийг хичээлийн тодорхой хэсгүүдэд зааврын хамт оруулсан. Тэдгээр нь налуу хэлбэрээр бичигдсэн.
Хичээлийн эхэнд өмнөх хичээлийн сорилыг өгнө. Суралцагч бүр өөр тусламжгүйгээр өөрийн санаж байгаагаар хариулж бичнэ. Хэрэв суралцагч сорилд хариулж чадахгүй байвал та түүнд дахин оролдох боломж өгч болно (хугацаа: 10 минут). Сорилын хариултыг ShepherdsGlobal.org цахим хуудаснаас татаж авах боломжтой.
Сорилын дараа өмнөх хичээлийн зорилгуудаа давтах асуулт болгон ашиглаарай. Зорилго тус бүр дээр асуулт асууж, суралцагчдад тайлбарлах боломж олгоно (хугацаа: 15 минут).
Суралцагчдын нэгээр өгөгдсөн багц эшлэлийг уншуулж, шинэ хичээлээ эхлээрэй. Хичээлийн сэдэвтэй холбоотой багц эшлэл юу гэж хэлснийг суралцагчидтай ярилцана (хугацаа: 10 минут).
Хэсэг бүрийг уншиж, тайлбарлах замаар хичээлийн материалтай танилцана уу. Ангийн гишүүд зарим хэсгийг заах боломжтой (хугацаа: 45 минут).
Хичээлд Бичвэрийг маш өргөн ашигладаг. Хаалтанд унших гэж тэмдэглэсэн Бичвэрийн эшлэлүүдийг ангид чангаар унших хэрэгтэй. Бусад эшлэлүүд нь текстэд өгүүлж буй санааг дэмжих бөгөөд эдгээрийг хичээлийн явцад заавал унших шаардлагагүй.
Хэлэлцүүлгийн асуултууд болон ангид явагдах үйл ажиллагааг ► тэмдгээр тэмдэглэсэн. Хэлэлцүүлгийн асуултууд нь заримдаа тухайн хэсгийг танилцуулдаг бол зарим тохиолдолд саяхан үзсэн хэсгийг бататгаж өгдөг. Ангийн удирдагч асуулт асууж, суралцагчдад хариулан ярилцах цагийг гаргаж өгнө. Тухайн үед хариултыг бүрэн тайлбарлах шаардлагагүй, ялангуяа асуулт нь тухайн хэсгийг танилцуулж байгаа бол.
Анги хичээл бүрийн төгсгөлд “Итгэлээ шалгах” хэсгийг хамтдаа хоёр удаа унших ёстой.
Хичээл бүрийн төгсгөлд Бичвэрийн эшлэлийн жагсаалтаас суралцагч бүрд эшлэл хуваарилж өгнө. Дараагийн хичээлээс өмнө тэд тухайн хэсгийг уншиж, тэнд юу гэж хэлэгдсэнийг багцалж бичих хэрэгтэй. Дараагийн хичээл дээр суралцагчид бичсэн хэсгээ ангийн удирдагчид үзүүлнэ.
Энэхүү курсын туршид суралцагч хамгийн багадаа гурван удаа сурсан хичээлээ эсвэл хичээлийн хэсгээс ангид хамрагдаагүй бусад хүмүүст зааж өгөх хэрэгтэй. Үүнийг чуулганыхаа анги, Библи судлалын гэрийн бүлэг эсвэл өөр орчинд хийх боломжтой. Хичээл бүрийн төгсгөлд энэ даалгаврын талаар суралцагчдад сануулж, сүүлийн хичээлээс хойш ямар хичээлийг заасан талаар тайлагнах боломж олгоорой.
Хичээлийн төгсгөлд дараагийн хичээл эхлэхээс өмнө унших материалыг суралцагчдад сануулна (зарлал болон даалгаварт зарцуулах хугацаа: 10 минут).
Хэрэв суралцагч Shepherds Global Classroom эсвэл түүний харьяа газраас гэрчилгээ авахыг хүсвэл, ангийн хичээлд хамрагдаж, даалгавруудаа бүрэн хийсэн байх шаардлагатай. Суралцагч хичээлээ тасалсан тохиолдолд тухайн хичээлийг нөхөж үзэн, сорил өгч, бичгийн даалгавраа хийх ёстой. Курсын төгсгөлд даалгавруудыг бүрэн хийснийг бүртгэх маягт олгоно.
Суралцагчдад зориулсан заавар
Та анги цуглахаас өмнө тухайн хичээлийн материалыг унших хэрэгтэй бөгөөд ингэснээр хэлэлцүүлэгт илүү сайн ойлголттой оролцох боломжтой болно.
Хичээл бүрийн эхэнд өмнөх хичээлтэй холбоотой сорил өгөхөд бэлэн байгаарай. Өгөгдсөн сорилын асуултуудыг судалж үзсэн байна.
Библи, тухайн хичээлийг хэвлэсэн хуулбар, тэмдэглэл хийхийн тулд бал үзэг зэргийг үргэлж авчирна.
Бичвэрийн эшлэлүүдийг хайж олох, хэлэлцүүлгийн асуултуудад хариулах, ангийн удирдагчийн зааврын дагуу оролцох зэрэгт бэлэн байгаарай.
Хичээл бүрийн төгсгөлд танд Бичвэрийн эшлэл оногдох болно. Дараагийн хичээл эхлэхээс өмнө уг хэсгийг уншиж, хичээлийн сэдэвтэй холбоотой тухайн хэсэгт юу өгүүлсэн талаар багцалж бичнэ. Ангийн удирдагчид бичсэн хэсгээ үзүүлээрэй.
Энэ курсын туршид та хамгийн багадаа гурван удаа ангиас гадуур хүмүүст нэг хичээлийг эсвэл хичээлийн хэсгээс зааж өгөх ёстой. Үүнийг чуулганыхаа анги, Библи судлалын гэрийн бүлэг эсвэл өөр орчинд хийх боломжтой. Хэн нэгэнд хичээлийг заах бүрдээ ангийн удирдагчид тайлагнана.
Ready to Start Learning?
Select a lesson from the sidebar to begin your journey through this course.