Хичээлийн зорилго
Энэ хичээлийн төгсгөлд суралцагч дараах ойлголт, чадварт суралцсан байна:
(1) Библид ажлын талаар юу заадгийг тайлбарлах.
(2) Христэч ажил мэргэжлийн ёс зүйтэй холбоотой шинж чанаруудыг таньж мэдэх.
Lesson
Playlist
Search through all lessons and sections in this course
Searching...
No results found
No matches for ""
Try different keywords or check your spelling
1 min read
by Stephen Gibson
Энэ хичээлийн төгсгөлд суралцагч дараах ойлголт, чадварт суралцсан байна:
(1) Библид ажлын талаар юу заадгийг тайлбарлах.
(2) Христэч ажил мэргэжлийн ёс зүйтэй холбоотой шинж чанаруудыг таньж мэдэх.
Ах Лоренс нь 1600-аад оны үед сүмд амьдарч байсан эгэл жирийн санваартан юм. Тэр маш энгийн ажил хөдөлмөрөөрөө олонд танигджээ. Түүний хувьд төмс арилгаж, аяга таваг угаах нь Бурханы хайраас ундрах үйл хэрэг бөгөөд эдгээрийг хийхдээ тэр Бурханы оршихуйг оюун бодлоосоо хэзээ ч холдуулдаггүй байв. Тэр бүхий л амьдралынхаа төвд Бурханыг байлгасан бөгөөд ажил хөдөлмөр нь ч тийм байжээ.
Бурханы оршихуйг амьдралдаа дадлагажуулах нь хэмээх маш товч байдлаар бичигдсэн номыг олон сая хүмүүс уншсан байдаг. Энэ ном ах Лоренстой хийсэн ярилцлага, түүний захидлуудыг багтаажээ. Тэрээр “Бид ариусгагдахын тулд ажлаа өөрчлөх шаардлагагүй бөгөөд харин тэдгээрийг өөрсдийнхөө төлөө хийхийн оронд Бурханы төлөө хийх учиртай” гэж хэлсэн байдаг.
► Ажил гэж юу вэ? Энэ нь ямар нэг зүйлийг хийхийн тулд хөлсөөр зөвхөн хөдөлмөр эрхлэх төдий зүйл мөн үү?
Мэдээж ажилд хөдөлмөр эрхлэлт гэсэн ойлголт багтахаас гадна, өөртөө болон өрөөлд санаа тавих, өөрт байгаа зүйлсийг зохицуулах, бүтээгдэхүүн бий болгох, ашиг орлогын төлөө бизнес хийх, мөн үнэ хөлсгүй бусдад туслах ч багтдаг.
► Итгэгч хүн ажил хөдөлмөр хийх ёстой юу? Яагаад?
Олон хүмүүс хангалттай мөнгөтэй болчихвол ажил хийх шаардлагагүй болно гэж боддог. Тэдний хувьд хамгийн аз жаргалтай амьдрал бол юу ч хийхгүй, эрх дураараа байх явдал юм.
Бурхан бүтээлийн эхэнд дэлхийг хэрхэн бүтээснийг бодож үзье. Энэ нь анх төгс байжээ (Эхлэл 1:31). Бурханы бүтээсэн анхны хүмүүсийг төгс төгөлдөр орчин угтан авсан. Бурхан анхны хүмүүст ажил хөдөлмөрийг даалгав (Эхлэл 1:28). Бурхан анхнаасаа хүн ажил хийхгүйгээр бүх хэрэгцээ нь хангагдсан байхаар дэлхийг бүтээж болох байсан ч, Тэр тэгсэнгүй. Хүмүүсийн хувьд хамгийн сайн сайхан амьдрал нь ажил хөдөлмөртэй холбоотой болохыг Бурхан мэддэг.
Бидний ажил хөдөлмөрийг бусадтай харилцах байдлаар Бурхан төлөвлөсөн. Хүмүүс бие биенийхээ өмнө хариуцлага хүлээх, нэг нэгнээсээ хамааралтай байх, давуу талаараа сул дорой нэгэнд туслах, хамтдаа бэрхшээлтэй нүүр тулах, зөрчлийг шийдвэрлэх, алдааг засах, бусдыг сургах болон бусдаас сурах зэргээр хамтарч ажиллахад суралцдаг.
Бурхан хүмүүст газар дэлхийг захирч, хяналтдаа байлгах эрх мэдлийг өгсөн бөгөөд үүнийг Бурханы алдрын төлөө хөгжүүлэх үүрэг хариуцлагыг ч олгожээ. Энэхүү үүрэг даалгавар нь хөдөө аж ахуй, мал сүрэг, газрын баялаг олборлолтыг хөгжүүлэх болон технологийн хөгжилд хөтөлсөн юм.
Бидний дотор Бурханы мөн чанартай адил зарим чанарууд байдаг учраас Тэр биднийг байгаль дэлхийгээс дээгүүр бүтээжээ. Дуулал 8:6-8-д хэлэхдээ,
Та түүнд [хүмүүн] мутрынхаа бүтээлүүдийг захируулж Та бүх юмсыг түүний хөл дор тавьсан нь хонь үхэр бүгд, мөн хээрийн араатан амьтад, тэнгэрийн шувууд болон далайн загас усан замаар сэлэгч бүхэн юм.
Анхны нүглийн улмаас дэлхий өөрчлөгдөж, ажил хөдөлмөрт олон хүндрэл, зүдүүр үүсэх болжээ. Энэ нь Бурханы анхдагч загвар төлөвлөгөө байгаагүй юм (Эхлэл 2:17-19). Хэдий тийм боловч, бидэнд ажил хөдөлмөр хэрэгтэй байхаар Бурхан биднийг бүтээсэн гэдгийг ойлгох ёстой.
Бидний ажил Бурханы бүтээлийн ажилтай адил төстэй. Ажил бол хүрээлэн буй орчноо өөрчлөх хүний арга зам билээ. Амьдралаа залгуулах нь ажил хөдөлмөрийн цорын ганц зорилго биш юм. Хүмүүст хүрээлэн буй орчноо өөрчлөх инстинкт байдаг. Тэд гэр орноо сайжруулж, хогоо эмхэлж хаядаг. Ажил хөдөлмөр хийх дургүй хүн бол эргэн тойрноо өөрчлөх хүсэлгүй, энэ чадвартаа буулт хийж байгаа хүн юм. Өөрөөр хэлбэл хүн байхын нэгэн чухал хэсгийг орхигдуулж байна гэсэн үг.
► Арчилж тордоггүй, навсгар гэр орон, хашаа хороог харахдаа та юу боддог вэ?
Хүний доторх Бурханы дүр төрхийн нэг хэсэг нь ажил бөгөөд үүнд бүтээх, төлөвлөх, зохион байгуулах болон үйлдвэрлэх чиг хандлага багтдаг. Иймд итгэгч хүний хувьд бүх ажил эрхэм нандин зүйл юм. Эзэнийг баярлуулахаар хийгдэж буй бүх ажил мөргөл хүндлэлийн үйлс мөн (Колоссай 3:17, 23). Есүс, Эцэг маань ажилласаар байна, тиймээс Би ч ажилладаг хэмээн хэлжээ (Иохан 5:17).
Ажлыг бид гашуун эм уухтай адил таагүй хэрэгцээ гэж бодох ёсгүй. Ажил нь зөвхөн амь зуухад л шаардагдах зүйл биш юм. Энэ нь хүн төрөлхтөнд хандсан Бурханы загвар төлөвлөгөөний нэг хэсэг билээ.
2 Тесалоник 3:10-д биднийг ажил хийх ёстой гэж хэлсэн байна. “Бид та нартай хамт байхдаа хүртэл ‘Хэн ажил хийхийг үл хүснэ, тэр нь бүү идэг’ гэж тушаадаг байсан.”
Хэрэв миний хийж байгаа ажил ач холбогдол муутай санагдвал би яах ёстой вэ? Махатма Ганди “Таны хийж байгаа зүйл ач холбогдолгүй санагдаж болох ч, та үүнийг хийж байгаа нь л хамгийн чухал ач холбогдолтой” гэж хэлсэн байдаг. Хэн нэгэн үйлчилгээний ажил хийхээр байгууллагад ажилд орсон гэж төсөөлье. Шал угаах нь ач холбогдолгүй санагдаж болох ч тэр хүн чухал сонголт гаргаж байгаа юм. Өдрийг зүгээр дэмий өнгөрөөж, хэнд ч тус нэмэр болохгүй байхаас илүү сонголтыг тэр өдөр бүр ажилдаа явснаар гаргаж байгаа хэрэг. Гэр бүл, найз нөхдийнхөө хүч хөдөлмөрийг сорж амьдрахын оронд тэр хүн өөрийгөө хангаж, хариуцлага хүлээх сонголтыг хийж байна. Тэрээр гэр бүл, хүүхдүүдээсээ тусламж асуухын оронд өөрөөс нь хамааралтай тэдгээр хүмүүст санаа тавьж чадна. Эдгээр анхаарал хандуулах зүйлс ажил нь дангаараа чухал биш санагдаж болох ч, хүн үүнийг хийхээр сонгож байгаа нь чухал болохыг бидэнд ойлгуулдаг.
Үнэхээр ажил хийж чадахгүй олон хүмүүс байдаг болов уу? Үгүй. Цалин хөлс авахуйц ажил хийх боломжгүй хүн байж болох ч, бусдын хэрэгцээнд туслах ямар нэг зүйлийг тэр хүн хийж чадна.
Христийг дагадаг хүмүүс өөртөө болон өрөөлийн өмнө хариуцлага хүлээдэг учраас ажил хийх ёстой. Өөрсдийн хийж чадах зүйлээ хийх хүсэлгүй, хэрэгцээгээ бусдаар хангуулахаар бусдын гар харж болохгүй.
Итгэгч хүн эхлээд гэр бүлдээ хариуцлагатай байх ёстой. “Харин хэн нэгэн нь өөрийнхнийгөө, ялангуяа гэр бүлийнхнээ тэтгэдэггүй бол тэрээр итгэлээ үгүйсгэсэн хэрэг бөгөөд итгэгч бус хүнээс ч дор юм” (1 Тимот 5:8).
Бусдын хэрэгцээнд тусалж чадахын тулд итгэгч хүн ажил хийх ёстой гэж Бичвэрт тушаасан байдаг. “Хулгайлсан нь цаашид бүү хулгайл. Харин ч гачигдалтай хүнд хуваалцах юмтай байхын тулд [өөрийн] гараар сайныг үйлдэж, хөдөлмөрлөн зүтгэ” (Ефес 4:28). Юу ч төлөхгүйгээр авч байгаа хулгайч нэгнийг ажил хийгээд бусдад өгч чадах нэгэнтэй эсрэгцүүлж харуулж байна. Итгэгч нь зөвхөн хулгай хийдэггүй хүн байгаад зогсохгүй, бусдад өгөхийн тулд ажилладаг нэгэн юм.
Хэн ч таныг ажилд авахгүй байсан ч та хийх ажил олж чадна. Бусдын хэрэгцээнд тусалж чадах арга замыг хайж олоорой. Юу ч хийхгүй, хэн ч өөрт нь туслахгүй байна гэж гомдоллож сууснаас энэ нь илүү дээр юм.
Итгэгчид өөрийгөө болон гэр бүлээ хангахын тулд, мөн хэрэгцээтэй нэгэнд өгч чадахын тулд ажиллах ёстой.
► Би ажил хийхгүй, Бурхан миний хэрэгцээг хангах болно гэж ярьдаг хүмүүст та юу хэлэх вэ?
Намрын сүүлээр та ногооны талбайдаа алхаж явна гэж төсөөлье. Хэсэг том талбайд төмс, байцаа, хүнсний олон төрлийн ногоо гарц сайтай, өвлийн хэрэгцээнд хангалттай хэмжээгээр ургасан байхыг харав.
Үүнийг харахдаа та гайхамшиг тохиожээ гэж хэлэх үү? Олон мянган тариаланчдын хувьд ийм зүйл намрын сүүлээр тохиолддог шүү дээ. Тэд ногооны талбайгаа эргэж, боловсорч буй ногоонуудаа олж хардаг. Ингэхдээ тэд гайхаж, цочирддоггүй. Учир нь хэдэн сарын өмнө тэд хөрсөө сийрэгжүүлж, үрээ суулгаад хэдэн сарын турш усалж, хогийн ургамлыг түүж арчилдаг. Ингээд тэд хүсэн хүлээсэн ногоо нь боловсорч гүйцсэнийг хардаг.
“Энэ нь ердөөсөө ч гайхамшиг байгаагүй” гэж та хэлж болно. Гэхдээ, хүмүүсийн нэгийг нь ч бий болгоогүй, сая сая ургамлыг Бурхан ургуулдаг гэдгийг мартаж болохгүй. Дуулал 104:14 эшлэлд “Тэрээр мал сүрэгт зориулан өвсийг, хүний хэрэгцээнд зориулан ургамал ногоог ургуулдаг нь газар шорооноос хүнсийг гаргуулахын тулд агаад” гэж хэлсэн. Бурхан үүнийг хийдэг бөгөөд харин хүмүүс хөрсийг бэлтгэж, үр суулган, шаардлагатай усалгааг хийснээр үүнд бэлтгэдэг.
Есүс өвчтэй хүнийг эдгээсэн, нарыг байранд нь зогсоосон түүх шиг, Бурхан байгалийн хуульд захирагдахгүй, ер бусын байдлаар үйлддэг гэж олон хүмүүс боддог. Харин энэ тохиолдолд ургамал ногоо боловсрох нь гайхамшиг биш, харин энэ нь ердийн зүйл юм.
Бид гайхамшгийг хүсэмжлэхдээ юмсыг үйлддэг Бурханы ердийн арга замыг дэндүү амархан мартдаг. Өнөөдөр олон арван сая хүмүүс ногооны талбайдаа ургацгүй, идэх зүйлгүй байсаар байна. Тэд хүнс ногоог ургуулдаг Бурханы арга зам болох ажил хөдөлмөрт оролцдоггүй. Хүнсийг ургуулдаг үйл явц нь Бурхан ердийн арга замаар ажилладаг гэдгийн л нэг жишээ юм. Жишээлбэл, хүний хэрэгцээг хангадаг Бурханы ердийн арга зам нь хүний ажлаар дамжуулан хийгддэг. Сургаалт үгс 14:23 эшлэл бидэнд заахдаа, “Зүтгэл бүхэн ашиг авчирдаг” гэсэн бол Сургаалт үгс 19:15-д “Лазан хүн өлсөхийн зовлонд өртөнө” гэж сэрэмжлүүлсэн байдаг.
Бурхан өөрт нь ямар нэг зүйлийг хангаж өгөөсэй гэж хүсдэг хүмүүс бий. Харамсалтай нь тэд ажиллах боломжоос татгалздаг. Учир нь эдгээр нь тэдний хийхийг хүсдэг зүйлс биш байдагтай холбоотой.
Та ажил хийх хүсэлтэй ч, хэн ч таныг ажилд авахгүй байвал яах вэ? Та бусдад тусалж чадах ажил бий. Ийм ажлаар дамжуулан таны зарим хэрэгцээ хангагдах боломжтой. Та ажил эрхлээгүй байгаа ч, танд цаг хугацаа байгаа. Тиймээс өөрийн эргэн тойрныг хараад тусламж хэрэгтэй нэгэнд тусалж болохгүй гэж үү?
Ажил хөдөлмөр эрхэлдэггүй, өдөржин юу ч хийхгүй, зүгээр сууж цаг нөхцөөдөг хүнийг төсөөлж үзээрэй. Түүнд үнэхээр хийх үнэ цэнтэй зүйл байхгүй гэж үү? Түүний хөрш, айл саахалтын хүмүүст тусламж хэрэгтэй л байгаа. Түүний хашаа хороо эсвэл гудамж талбайд нь цэвэрлэх ажил, хаях хог байж л байгаа. Хүнс ногоо тарих жаахан газар олдох л байх. Мэдлэгээ нэмэгдүүлэхийн тулд унших ном ч олдох боломжтой. Хэн нэгний төлөө залбирч чадна. Юу ч хийхгүй суугаад байгаа хүн ганцхан ажилчинтай бөгөөд тэрээр юуг ч хөгжүүлдэггүй, юуг ч бүтээдэггүй. Тэр өөрөө сайн ажил олгогч биш учраас бусдыг удирдан зохион байгуулах боломж түүнд олдохгүй ч байж мэднэ.
Олон газар оронд ихэнх хүмүүсийг ажилд авахгүй байх нь элбэг учраас тэд солилцож болох ямар нэг зүйлийг үйлдвэрлэх, эсвэл бусдад ямар нэгэн үйлчилгээг санал болгодог. Эдгээр нь бүгд Бурхан биднийг хангадаг арга замууд юм.
Үнэнч шударга, хариуцлагатай байх зарчим нь итгэгчид ажил хөдөлмөртөө хэрэгжүүлэх ёс зүйг хангаж өгдөг.
► Итгэгч хүн ажил олгогчтой харилцахдаа хэрхэн Библийн зарчмыг хэрэгжүүлэх вэ?
Шинэ гэрээнд ажилчдад зориулсан заавар чиглүүлэг өгөгдсөн байдаг. Шинэ гэрээ бичигдэх үеийн олон ажилчид нь боолууд байжээ. Өнөөгийн ажилчин хүн өөр өөр ажил олгогчтой ажиллах боломжтой тул тухайн үеийн боолоос ялгаатай. Энэхүү эрх чөлөө нь тэдэнд ажил олгогчийн нөхцлийг хүлээн авах эсвэл татгалзах боломжийг олгодог. Гэсэн хэдий ч, хэрэв тэд тодорхой ашиг сонирхлын төлөө ажиллахаар тохиролцсон бол тэр ажил олгогчтой байх хугацаандаа сайн ажилчин байх ёстойг Бичвэр шаарддаг.
Та хийхийг хүссэн ажлаа сонгох боломжгүй тийм нөхцөлд ажилладаг байж болно. Магадгүй та дарамттай нөхцөлд ажиллахаас өөр аргагүй ч байх боломжтой. Гэхдээ танд Христийн хандлага байх учиртай. Зарим хүмүүс ажиллах хүсэлгүй байгаагаа харуулж удаан, муу ажилладаг. Ийм хүн чөлөөтэй ажиллаж чаддаггүй. Та дарамтгүй чөлөөтэй хийхийг хүсвэл ажлаа сайнаар, урамтайгаар хийх хэрэгтэй. Ингэж чөлөөтэй, урамтай ажиллах үед хэн ч таныг хий гэж албадахгүй.
Таныг хэн ч ажилд аваагүй ч гэсэн та өөрөө өөрийнхөө зөвлөгч, чиглүүлэгч юм. Та өөрөө өөртөө ямар төрлийн ажилчин байсан бэ?
Ефес 6:5-8 — Хариуцлагатай байх зарчим
► Нэг суралцагч Ефес 6:5-8 эшлэлийг бүлэгт уншина. Энэ багц эшлэлийн утгын талаар ярилцаж, дараах жагсаалтад өөрийн ажиглалтыг нэмээрэй.
Ефес 6:5-8 эшлэлийн зарим хэрэгжүүлэлтүүд:
1. Ажилчин ажил олгогчид дуулгавартай хандана. Зөвхөн харж байх үед нь биш, харин бүх цаг үед. Энэ нь мөн шалгахгүй юм чинь гээд нарийн ширийн зүйлсийг хайхрахгүй хийхэд ч хамаатай (“...нүдэн дээр үйлчлэлгүй...”).
2. Ажилчин хүн ажлаа Бурханы төлөө мэт хичээнгүй, чанартайгаар хийж гүйцэтгэх ёстой (“...Христийн боолууд ёсоор Бурханы хүслийг зүрх сэтгэлээсээ үйлд...”).
3. Ажилдаа итгэмжтэй байснаараа ажилчин Бурханы ерөөлийг хүлээн авдаг (“тэрээр Эзэнээс түүнийгээ буцааж авна...”).
Тит 2:9-10 — Үнэнч шударга байх зарчим
► Нэг суралцагч Тит 2:9-10 эшлэлийг бүлэгт уншина. Энэ багц эшлэлийн утгын талаар ярилцаж, дараах жагсаалтад өөрийн ажиглалтыг нэмээрэй.
Тит 2:9-10 эшлэлийн зарим хэрэгжүүлэлтүүд:
1. Ажилчин ажил олгогчийн заавар чиглүүлэгт хүндэтгэлтэй хандана (“...зөрж эсэргүүцэлгүй...”). Ажилчин хүн ажил олгогчийнхоо талаар хүндэтгэлгүй байдлаар бусад ажилчдад яривал үр дүнд нь юу болох вэ?
2. Ажил олгогч нь түүнд их төлөх ёстой гэж бодсон ч гэсэн, ажилчин түүнээс хулгай хийх ёсгүй (“...шамшигдуулалгүй...”).
3. Ажилдаа итгэмжтэй хандах нь сайнмэдээний төлөөх гэрчлэл болдог. Харин итгэмжгүй байдал нь сайнмэдээг үнэ хүндгүй болгодог (“...Тэгвэл хүмүүс бидний Аврагч Бурханы сургаалыг бүх талаар хүндэтгэнэ...”).
► Зарим хүмүүс ажилдаа үнэнч шударга ханддаггүй ямар төрлийн жишээг мэдэх вэ? Итгэгч хүн үүнээс хэрхэн өөр байх ёстойг тайлбарла.
Тит ба Ефес захидлуудад ажилчин ажил олгогчийнхоо төлөө хэрхэн ажиллах талаар өгүүлсэн байдаг. Түүнчлэн ямар нэг зүйлийг барьж байгуулах, засварлахын тулд хэн нэгнийг хөлслөн ажиллуулахад ч мөн адил зарчим үйлчилнэ. Тэрээр хэн нэгнийг өөрт нь хийхийг хүсдэг шигээ чанартай ажлыг хийх ёстой. Худалдаа хийдэг хүн борлуулж буй зүйлийнхээ согог алдааг нууж, худалдан авагчид сайн чанартай гэж ойлгуулах ёсгүй.
Ажил олгогчид ажилчнаас ямар чанарыг хүсдэг вэ? Судалгаагаар хийж буй ажлынхаа талаар эерэг хандлагатай хүмүүсийг ажил олгогчид хүсдэг болохыг тогтоосон байна. Суралцахад бэлэн, найдвартай хүмүүсийг тэд хүсдэг. Хүмүүс гол төлөв чадвар, сурсан зүйлээсээ илүүтэй хандлагаасаа болж тухайн ажилд тэнцсэн байдаг. Бурхан мөн адил ажилдаа хандах бидний хандлагыг анхаардаг талаар бид Бичвэрээс хэдийн харсан.
Таныг үнэ цэнтэй ажилчин болгох тийм чанаруудыг хөгжүүлээрэй. Та үйлчлэхэд бэлэн байх ёстой. Танд үнэнч, найдвартай, тэвчээртэй чанар хэрэгтэй. Зарим ажилчид зөвхөн өөртөө хэрэгтэй зүйлсийг л боддог. Танд туслахын тулд ажил олгогч таныг ажилд аваагүй. Харин таныг өөрт нь туслуулахын тулд ажилд авч байгаа. Та ажил олгогчийнхоо үнэ цэнтэй хүн нь байх учиртай.
Ажилчин магадгүй, “Надад илүү хөлс төлвөл би илүү найрсаг, шударга байж, тусламаар байна” гэж ажил олгогчдоо хэлж болох юм. Гэтэл ажил олгогч найрсаг бус хүнийг илүү найрсаг байлгахын тулд ажил санал болгодоггүй. Түүнчлэн үнэн ч бус хүнийг үнэнч байлгахаар тэд хөлс төлөхгүй. Тэд найрсаг, тусч, үнэнч хүнийг л ажилд авна.
Харин чуулганд энэ бүхэн өөр байдаг. Хүмүүст туслахаасаа өмнө тэд эхлээд бидэнд өгч, найрсаг байхыг бид хүлээдэггүй. Түүнчлэн таныг сайн зүйл хийхээс ч өмнө Бурхан танд хүрч, таныг ерөөсөн юм. Харин та хүлээж авсан энэхүү ач тусын төлөө, нигүүлсэлд нь хариу үйлдэх хэрэгтэй болдог. Инээж, өгч, үйлчилж сураарай.
Өөрийн чанар чансааг хөгжүүл. Хүмүүстэй ажиллахдаа тэдэнд байгаа чадваруудаас суралц. Та бусдад үйлчлэлийг санал болгох боломжтой. Магадгүй та борлуулах бүтээгдэхүүнийг ч бий болгож чадна. Хүнсний ногоо тарих ч боломжтой. Хамгийн чухал нь, та ашиг хүртэхгүй байсан ч бусдад туслах хандлагатай байх хэрэгтэй. Бурхан тийм хүний үйлчлэлийг ерөөх болно.
Үйлчлэх гэдэг нь юу гэсэн үг вэ? Хэн нэгний ашиг тусын төлөө та өөрийн эрч хүч, цаг хугацаа, боломж нөөцийг ашиглахыг үйлчлэх гэдэг.
Та ажил олгогчийн дор ажиллаж байна уу, үгүй юу гэдгээс шалтгаалахгүй, үйлчлэх нь өөрийн зарим давуу байдал, эрхээ хойш тавихыг танаас шаарддаг. Жишээлбэл, та бусдын төлөө ажиллаж байхдаа, хүссэнээрээ унтах цагаа өглөө бүр гаргаж чадахгүй байх, хийхийг хүссэн зүйлдээ цаг гаргах боломжгүй ч байж мэднэ. Таныг ажилд авсан зорилгын төлөө та амьдралынхаа зарим талбарыг нийцүүлэх хэрэгтэй. Таны эрхэлж байгаа ажил бусадтай хэрхэн харилцах, ямар хувцас өмсөхөд ч нөлөөлдөг.
Үйлчлэхэд бэлэн байх нь олон ашиг тусыг танд авчирна:
1. Энэ нь таны зарим хэрэгцээг хангах харилцаа холбоог бий болгодог. Гол төлөв энэ нь урьдаас таамаглах аргагүй тийм байдлаар явагддаг. Тиймээс энэ нь таны төлөө ямар нэгэн зүйл хийж чадах хүмүүст зөвхөн тусалж байгаа хэрэг биш юм.
2. Энэ нь таныг Христийн Бие болох чуулганы дотор үнэ цэнтэй газарт аваачих болно.
3. Энэ нь таныг хэн нэгэн ажилд авахыг хүсдэг тийм хүн болгодог.
Бусдад туслах арга замыг хайдаг шинэ хандлагыг та өөртөө бий болговол юу болох вэ? Есүс “Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй” (Үйлс 20:35) гэж хэлсэн байдаг. Та үүнд үнэхээр итгэдэг үү? Та үүнд итгэдэг шигээ амьдардаг уу?
Зөвхөн өөрийн хэрэгцээг л бодохоос илүүтэй бусдын хэрэгцээнд санаа тавих тухай сүнслэг зарчим байдаг (Филиппой 2:4). Мөн практик зарчим ч бий. Гэхдээ та нэг зүйлийг санаарай, ажил олгогч нар ихэвчлэн ажилд авсан хүмүүстээ туслахын тулд үүнийг хийдэггүй. Тэдний хэрэгцээг хангаж чадна гэж бодсон хүнээ л тэд ажилд авдаг. Хүн зөвхөн өөртөө ямар нэг зүйлийг хийлгэх тухай л бодож ажилд авдаг бол энэ нь тийм ч үнэ цэнтэй байж чадахгүй.
Хүмүүс ажиллах хүсэлтэй байх үед л олон зүйл болдог. Эдгээр ашиг тус нь гэнэтийн, хүсэн хүлээгээгүй байх үед тохиолдвол гайхамшиг мэт санагдаж болох юм. Гэсэн хэдий ч, Бурхан таны амьдралд эдгээр ашиг тусыг авчрахдаа энгийн арга замыг хэрэглэдэг.
Хэрэв та Бурханы танд өгөх дуртай арга замаар тусламжийг хүлээн авахдаа хойрго хандаж, ажиллах хүсэлгүй байвал Түүнээс гайхамшиг хүсэж, найдан хүлээх нь тэр ч бүү хэл залбирах нь ч гэсэн цагаа дэмий үрсэн хэрэг байх болно.
► Ажил олгогчийн сайн ажил хэрхэн сайнмэдээний төлөөх боломж болсон талаарх түүхийг хэн нэгэн хуваалцаж болно.
► Хөршдөө тусалснаар христитгэлийн хайр халамжийн сайн жишээ болсон түүхийг хэн нэгэн хуваалцах боломжтой.
► Ажил хайж байгаа хүмүүст туслах ямар боломж бололцоо байгаа талаар бүлгээрээ ярилцаарай.
Тэнгэрлэг Эцэг минь,
Бүтээлчээр ажиллах завшааныг надад олгосон Танд баярлалаа. Бусдад туслах боломжийг олж харахад надад туслаач. Өөрийнхөө болон бусдын өмнө хариуцлага хүлээн ажилласнаар хэрэгцээг минь хангаж өгнө үү.
Нөөц боломжоор намайг хангаж, ерөөж өгөөч. Ингэснээр би бусдын хэрэгцээнд тусалж, чуулгандаа өгч, гэр бүлээ тэтгэж чадна.
Өөрийн хүлээсэн бүхий л үүрэг хариуцлагадаа үнэнч, найдвартай байхад надад туслаач. Хэрэв энэ нь Таны хүсэл бол, илүү агуу боломж, үүрэг хариуцлагын төлөө намайг бэлтгэж өгнө үү. Надад үргэлж итгэмжтэй ханддаг Танд баярлалаа.
Aмен
(1) Эдгээр эшлэлийг судал:
Сургаалт үгс 6:6-11
Сургаалт үгс 10:4-5
Сургаалт үгс 12:11, 24, 27
Сургаалт үгс 13:4, 11
Сургаалт үгс 14:23
Сургаалт үгс 18:9
Сургаалт үгс 20:13
Сургаалт үгс 22:29
Сургаалт үгс 24:30-34
Сургаалт үгс 26:13-16
Ажил болон залхуурлын талаарх санаа, хэрэгжүүлэлтээ нэг хуудсанд багтаан бич.
(2) Дараах сэдвүүдээс нэгийг сонгож, ангийнхаа нэг суралцагчийн хамтаар толилуулга бэлтгэх (Ангийн удирдагч баг болгонд сэдвийг хуваарилж болно). Дараагийн хичээлийн цагийн эхэнд толилуулгаа хуваалцаарай.
Хүний доторх Бурханы дүр төрх ба ажил
Өөрийн болон бусдын төлөөх хариуцлага ба ажил
Итгэгч хүн хэрхэн ажиллах ёстой талаар (Энэхүү толилуулга Ефес 6:5-8 ба Тит 2:9-10 эшлэлд үндэслэгдсэн байх).
Хүмүүсийн хэрэгцээг хангадаг Бурханы нийтлэг арга зам
Ажил ба бусадтай харилцах харилцаа
13 lessons · Монгол хэл
Your print request has been recorded. Your download should begin shortly.
Download Print-Ready FileFree to print for ministry use. No changes to content, no profit sales.
SGC exists to equip rising Christian leaders around the world by providing free, high-quality theological resources. We gladly grant permission for you to print and distribute our courses under these simple guidelines:
All materials remain the copyrighted property of Shepherds Global Classroom.
Questions? info@shepherdsglobal.org
$21.99 each
Added to Cart
By submitting your contact info, you agree to receive occasional email updates about this ministry.
Download audio files for offline listening
No audio files are available for this course yet.
Check back soon or visit our audio courses page.
Share this free course with others