Search Course
Search through all lessons and sections in this course
Searching...
No results found
No matches for ""
Try different keywords or check your spelling
Библийн Дагуух Сайнмэдээ Тараалт Ба Дагалдуулалт
Course Description
Тус хичээл нь нутгийн чуулганд төвлөрч, сайнмэдээ нь чуулганы илгээлт гэдгийг, түүнчлэн сайнмэдээний мөн чанар нь чуулганыг хэлбэржүүлэх ёстой гэдгийг харуулах зорилготой.
Introduction
Курсын агуулга
Энэхүү курс нь чуулган үүрэг даалгавраа биелүүлэхэд туслах хэрэгсэл юм. Тус хичээл нь нутгийн чуулганд төвлөрч, сайнмэдээ нь чуулганы илгээлт гэдгийг, түүнчлэн сайнмэдээний мөн чанар нь чуулганыг хэлбэржүүлэх ёстой гэдгийг харуулах зорилготой. Сайнмэдээний үндсүүдийг тайлбарлах энэ курсээр хүнийг жинхэнэ итгэлд болон Христийг дагах амьдралд авчирдаггүй орчин үеийн алдаатай арга барилуудыг засах болно. Ингэснээр суралцагч нь өөрийн үйлчлэлээ хөгжүүлэхэд бэлтгэгдэнэ.
Курсын ихэнх хичээлүүд нь олон төрлийн бүлэгт зориулан заах бүрэн хэмжээний сэдвүүдийг багтаасан. Жишээлбэл, нэг хичээл нь сайнмэдээг танилцуулах арга барилыг заахад ашиглагдаж болох юм.
Тус курсээр суралцагч нь хэрхэн дагалдагч бэлтгэхийг сурна. Shepherds Global Classroom нь шинэ итгэгчдэд зориулан дагалдуулах материалыг боловсруулсан. Энэхүү дагалдуулах хичээлийн Cultivate Discipleship Lessons (Дагалдуулах хичээлүүдийг хөгжүүлэх нь) номыг shepherdsglobal.org вэб хуудсаас татаж авах боломжтой. Cultivate Discipleship Lessons нь 26 хичээлээс бүрдэх бөгөөд суралцагчийн хуудас болон багшийн гарын авлага тус тус багтсан байгаа.
Курсын зорилго
(1) Чуулганы мөн чанар болон загварт зохицох сайнмэдээний хэрэгжүүлэлтийг тайлбарлах
(2) Сайнмэдээний үндсэн онол сургаалыг нягталж үзэх
(3) Итгэгчдийг сайнмэдээний практик арга барилд сургах
(4) Дагалдуулах чуулганы үүрэг хариуцлагын талаар ойлгож мэдэх
(5) Дагалдуулалтыг тодорхойлж, тайлбарлах
(6) Дагалдуулахын тулд жижиг бүлгийг хэрхэн удирдах практик арга барилд суралцах
(7) Шинэ итгэгчдийг дагалдуулахад ашиглах цуврал хичээлүүдээр хангах
Ангийн удирдагчдад зориулсан зөвлөмж
Ангийн удирдагчдад зориулсан тэмдэглэлүүд хичээл бүрийн тодорхой хэсэгт байгаа бөгөөд тэдгээрийг ташуу байдлаар тэмдэглэсэн.
Хэлэлцүүлгийн асуултууд болон ангийн үйл ажиллагааг ► тэмдгээр тэмдэглэсэн. Хэлэлцүүлгийн асуултуудын хувьд, ангийн удирдагч асуултыг асууж, суралцагчид хариулах боломжийг олгоно. Хэлэлцүүлгийн үед асуулт болгонд бүрэн хариулах шаардлагагүй. Харин хичээлийн материал нь асуултад хариулах боломжтой. Хэрэв нэг суралцагч л голдуу анхны хариултыг өгч, бусад нь ярьдаггүй бол удирдагч асуултыг өөр хүнээс асууж чиглүүлнэ. Жишээ нь: “Исаиа, чи энэ асуултад юу гэж хариулмаар байна?” гэж хэлж болно.
Хичээл бүрийн төгсгөлд даалгавруудыг танилцуулна. Даалгавруудыг дараагийн хичээлээс өмнө биелүүлж, тайлагнах ёстой. Хэрэв суралцагч даалгавраа биелүүлээгүй бол дараа нь хийх боломжтой. Гэсэн хэдий ч, удирдагч суралцагчдыг хуваарийн дагуу хийхэд урамшуулснаар тэд ангид суралцах хичээлээсээ ихийг сурах боломжтой болно.
Суралцагчид хэд хэдэн төрлийн бичгийн даалгавруудыг хийж гүйцээнэ. Ихэвчлэн ангийн удирдагч бичгийн даалгавруудыг хичээл эхлэхэд цуглуулна. Даалгаврын хоёрыг нь (6-р хичээлийн даалгавар 1 болон 14-р хичээлийн даалгавар 1) буцааж өгөх шаардлагагүй, зөвхөн тайлагнахад хангалттай.
Суралцагчид ангид заалгасан арга барилуудаа ашиглан олон хүнд сайнмэдээг танилцуулна. Танилцуулга бүрийн дараа тэд туршлагаа бичиж, энэ нь хэрхэн явагдсан талаар ангид хуваалцана. Тэд насанд хүрэгчдэд зориулсан сайнмэдээний номлол болон хүүхдүүдэд зориулсан хичээлийг бэлтгэнэ. Энэ курсын 5 болон 10-р хичээл дээр сорил авна. Суралцагчид сорилын хариултыг материал харахгүй, хоорондоо ярилцахгүйгээр, өөрийн санаж байгаагаар бичих ёстой. Ангийн удирдагчид зориулсан сорилын хариулт өгөгдөхгүй. Учир нь бүх хариултыг хичээлийн материалаас амархан олох боломжтой юм.
13-р хичээлд сайнмэдээг бусдад хуваалцах зааврыг танилцуулсан байгаа. Суралцагчид үүнийг хаанаас харж болохоо мэдэх хэрэгтэй. Хэрэв боломжтой бол үүнийг тухайн хичээлээ бататгахын тулд авчирна уу.
Хэрэв суралцагч нь Shepherds Global Classroom байгууллагаас гэрчилгээ авахыг хүсвэл тухайн хичээлүүдэд хамрагдаж, даалгавруудаа бүрэн хийсэн байх шаардлагатай. Курсын төгсгөлд даалгавруудаа бүрэн хийснийг тэмдэглэх маягт хавсаргасан байгаа.
Ready to Start Learning?
Select a lesson from the sidebar to begin your journey through this course.