Search Course
Search through all lessons and sections in this course
Searching...
No results found
No matches for ""
Try different keywords or check your spelling
Христэч Гэр Бүл
Course Description
Энэхүү курс нь хүний амьдралын үе шатуудыг Христийн үзлээр тайлбарлаж, Библийн зарчмуудыг гэр бүлийн үүрэг болон харилцаанд хэрэгжүүлдэг.
Introduction
Хэвлэж болох PDF-ийг эндээс авах боломжтой.
Курсын агуулга
Энэхүү курс нь амьдралын үе шатууд болон гэр бүлийн харилцаа, ялангуяа гэрлэлт, хүүхэд хүмүүжлийн талаарх Бурханы зарчмуудыг заадаг. Энэхүү хичээлээр дамжуулан суралцагчид амьдралынхаа одоогийн үе шатанд болон харилцаандаа Бурханыг дээдлэн өргөмжлөхөд бэлтгэгдэх болно. Тэд бусдад Библийн зарчмууд болон эдгээр зарчмын практик хэрэглээг заахад сургагдана. Бурханлаг байдлын нөлөөг гэр бүл, нийгэм, хамт олныхоо дунд авчрахын тулд нутгийн чуулгантай холбогдох хэрэгтэйг суралцагчид ойлгуулж сэдэлжүүлнэ.
Суралцагчид хүүхэд, өсвөр насныхныг гэр бүлдээ дагалдуулах талаар бусад зүйлсэд мөн суралцах болно. Энэхүү курст хамрагдаж буй эцэг эхчүүд өдөр бүр гэр бүлийн мөргөлийн цагаа төлөвлөх талаар 12-р хичээлийн 3-р даалгавар дээр зааврыг танилцуулсан. Shepherds Global Classroom байгууллага нь “Гэр Бүлээрээ Суралцах Зааварчилгаа” нэртэй гэр бүлийн дагалдуулалтын номыг зохиосон бөгөөд эцэг эхчүүд гэр бүлийн мөргөлийн үеэрээ ашиглаж болно. Энэ номыг shepherdsglobal.org вебсайтаас татаж авах боломжтой.
Ангийн удирдагчдад зориулсан зөвлөмж
Хэлэлцүүлгийн асуултууд болон ангийн үйл ажиллагааг ► тэмдгээр тэмдэглэсэн. Хэлэлцүүлгийн асуултуудын хувьд, ангийн удирдагч асуултыг асууж, суралцагчид хариулах боломжийг олгоно. Хэрэв нэг суралцагч л голдуу анхны хариултыг өгч, бусад нь ярьдаггүй бол удирдагч асуултыг өөр хүнээс асууж чиглүүлнэ: "Цэнгүүн, чи энэ асуултад юу гэж хариулмаар байна?" гэж хэлж болно.
Хичээл бүрийн төгсгөлд бүлгийн хэлэлцүүлэгт зориулсан хэд хэдэн нэмэлт асуулт багтсан байгаа. Ангийн удирдагч бүлэгтэй ямар асуултыг хэлэлцэхээ сонгож болно.
Энэхүү курст Бичвэрийг өргөн ашигласан. Ангид чангаар дуудан унших эшлэлүүдийг сумаар тэмдэглэсэн байгаа. Бүлгийн хүн бүр Бичвэрийг харж, нэг суралцагч чангаар уншина. Бусад тохиолдолд Бичвэрийн эшлэлийг хаалтанд тэмдэглэсэн. Жишээ нь: (Ефес 6:1). Эдгээр эшлэл нь текст дэх мэдэгдлүүдийг дэмжих зорилготой. Хаалтанд байгаа эшлэлийг байнга унших шаардлагагүй.
Энэхүү курсын төгсгөлд хоёр тусгай сэдвийн талаар товч хэлэлцүүлэг багтсан болно. Эдгээр сэдэв нь бусад хичээлтэй бүрэн холбоогүй бөгөөд бүрэн хэмжээний хичээл биш юм. Гэсэн хэдий ч эдгээр нь христитгэлийн үүднээс ойлгох ёстой чухал сэдвүүд юм. Анги нь 3-р хичээлийн дараа Хавсралт А-г судалж, хэлэлцэх ёстой бөгөөд 10-р хичээлийн дараа Хавсралт Б-г судлах ёстой. Эдгээр хоёр хичээлийн төгсгөлд санах зүйлсийг өгсөн байгаа.
Хичээл бүрийн төгсгөлд даалгаврууд өгөгдсөн. Даалгавруудыг дараагийн хичээлээс өмнө биелүүлж, тайлагнах ёстой. Хэрэв суралцагч даалгавраа биелүүлээгүй бол дараа нь хийх боломжтой. Гэсэн хэдий ч, удирдагч суралцагчдыг хуваарийн дагуу хийхэд урамшуулснаар тэд ангид суралцах хичээлээсээ ихийг сурах боломжтой болно. Хичээл бүрийн даалгаврыг хийхээс гадна суралцагчид дараагийн хичээлд бэлтгэж, дараагийн хичээлийг унших ёстой.
Хэрэв суралцагч нь Shepherds Global Classroom байгууллагаас гэрчилгээ авахыг хүсвэл тухайн хичээлүүдэд хамрагдаж, даалгавруудаа бүрэн хийсэн байх шаардлагатай. Курсын төгсгөлд даалгавруудаа бүрэн хийснийг тэмдэглэх маягт хавсаргасан байгаа.
Бүх эшлэлийг Ариун Бичээс Нийгэмлэгийн Ариун Библи 2019 хувилбараас ашиглав.
Ready to Start Learning?
Choose a lesson to begin your journey through this course.
Course Lessons
Print Course
SGC exists to equip rising Christian leaders around the world by providing free, high-quality theological resources. We gladly grant permission for you to print and distribute our courses under these simple guidelines:
- No Changes – Course content must not be altered in any way.
- No Profit Sales – Printed copies may not be sold for profit.
- Free Use for Ministry – Churches, schools, and other training ministries may freely print and distribute copies—even if they charge tuition.
- No Unauthorized Translations – Please contact us before translating any course into another language.
All materials remain the copyrighted property of Shepherds Global Classroom. We simply ask that you honor the integrity of the content and mission.
Questions? Reach out to us anytime at info@shepherdsglobal.org
Order Physical Course
Христэч Гэр Бүл
Total
$21.99Download Course
By submitting your contact info, you agree to receive occasional email updates about this ministry.
Additional Files
Audio Course Downloads
Христэч Гэр Бүл
Download audio files for offline listening
No audio files are available for this course yet.
Check back soon or visit our audio courses page.
Share This Course
Христэч Гэр Бүл
Share this free course with others