Танилцуулга
Өнөөгийн чуулганд сайн бүтэц зохион байгуулалт, барилга байгууламж, шилдэг арга барил бус харин Ариун Сүнсээр удирдуулдаг хүчирхэг залбиралтай хүмүүс хамгийн чухал байна. Ариун Сүнс сайн арга барил, бүтэц зохион байгуулалтаар бус хүнээр дамжуулан ажилладаг. Тэр төхөөрөмжөөр бус хүнээр ажилладаг. Тэрбээр төлөвлөгөөг бус хүмүүсийг, тэр дундаа залбирлын хүмүүсийг тослон ерөөдөг.[1]
► И. М. Баундс дээрх мэдэгдлээр ямар алдааг залруулахыг хичээж байна вэ?
Залбирах үйл нь Бурханаас хамааралтай байгааг харуулдаг. Залбирах завгүй хүмүүс өөрсдийнхөө ажлыг залбиралд нь хариулдаг Бурханы ажлаас илүү чухал гэж боддог.
Харин бид Ариун Сүнснээс хамааралтай учраас бидний хувьд залбирал чухал. Тиймдээ ч Паул Эзэний Үгийг тараахын төлөө залбир гэж хэлсэн (2 Тесалоник 3:1, Колоссай 4:3, Ефес 6:19).