Танилцуулга
Ангийн удирдагчийн тэмдэглэл: Энэ хичээлийн эхэнд суралцагчид өмнөх хичээлээр сурсан сайнмэдээ ярих арга туршлагаасаа бие биедээ хуваалцана. Сайнмэдээг сонсогч нь эерэг хариу өгөөгүй байсан ч суралцагч бүр сайнмэдээ хуваалцах чухал зорилгодоо хүрсэн. Тиймээс бие биеэ урамшуулаарай.
Энэ хичээл дээр үзүүлэнд зориулж том цаас, шохойн самбар, цагаан самбар бэлтгээрэй.
Бид үзсэн, сонссоноо та нарт мөн тунхагласнаар та нар бас бидэнтэй нөхөрлөх юм. Үнэхээр бид Эцэг ба Түүний Хүү Есүс Христтэй нөхөрлөнө (1 Иохан 1:3).
► Сайнмэдээ хуваалцах ямар шалтгаан элч нарт өгөгдсөн бэ?
Бурхантай уулзаж, итгэлийн хүн болох, Түүнтэй харилцаж эхлэх нь ямар утга учиртай болохыг бид мэдлээ. Бид Бурхантай холбогдсон бусад хүмүүстэй онцгой харилцаатай болдог. Бид сайнмэдээг үл итгэгчдэд хуваалцахдаа тэднийг ч энэхүү Бурхантай нөхөрлөх нөхөрлөл рүү ирж, Түүнийг мэдээсэй хэмээн урьдаг.





