Танилцуулга
Жоел чуулганыхаа эхний хэдэн жилийн талаар ярих дуртай. “Бид цэцэрлэгт хүрээлэнд уулзаж, харсан бүхнээ л урьж байлаа. Хүйтэн болмогц, бид хуучин автобусанд цугладаг байв. Бидэнд угаалгын өрөө гэж байсангүй. Хожим нь бид спорт зааланд хэсэг хугацаанд уулзаж байгаад дараа нь чуулганы хуучин байрыг түрээсэлсэн."
Жоелын чуулган тэр жилүүдэд өсөж байлаа. Тэр чуулганд үнэнч байсан хүмүүс чуулганы барилгад бус, харин тэрхүү хэсэг бүлэг хүмүүст татагдаж байв.
Энэ хичээл дээр бид чуулганыг хэрхэн төлөвлөх талаар ярина. Мэдээж барилга байшингийн тухай ярихгүй. Тэгээд ч олон том чуулганууд хүнд хэцүү нөхцөлд эхэлсэн түүхтэй байдаг.
Зарим чуулганыхан барилга байгууламж нь хангалтгүй учраас хүмүүсийг татаж чадахгүй байна гэдэг. Гэвч тэдэнд барилгаас илүү чухал зүйл дутагдаж байгаа нь үнэн билээ.