Танилцуулга
► Бид итгэдэггүй хүмүүсийн төлөө залбирах ёстой юу? Итгэдэггүй хүмүүсийн төлөө залбирах тухай Библийн аль хэсэгт өгүүлдэг вэ?
Итгэдэггүй хүмүүсийг итгэлд ирүүлэх залбирлын талаарх эшлэлийг Библиэс олох амаргүй. Гэхдээ сайнмэдээг үр нөлөөтэй тараах тухай маш олон эшлэл Библид байгааг харж болно (2 Тесалоник 3:1, Ефес 6:19, Колоссай 4:4, Үйлс 4:29).
Бид сайнмэдээгээ амжилттай дэлгэрүүлэхийн зэрэгцээ үл итгэгчдийг итгэгч болгохын төлөө залбирах ёстойгоо ч мэддэг. Бүх хүний төлөө залбирна гэдэг нь үл итгэгчид ч бас Христийг хүлээн аваасай гэж залбирна гэсэн үг (1 Тимот 2:1). Бид хүмүүсийг гэмшил рүү уриалах (2 Тимот 2:25), мөн тэрхүү үйлсэд Бурханы тусламжийг гуйх нь зүйтэй.