Библийн Дагуух Сайнмэдээ Тараалт Ба Дагалдуулалт
Библийн Дагуух Сайнмэдээ Тараалт Ба Дагалдуулалт
Audio Course Purchase

Search Course

Type at least 3 characters to search

Search through all lessons and sections in this course

Searching...

No results found

No matches for ""

Try different keywords or check your spelling

results found

Lesson 3: Сайнмэдээ тараах яаралтай хэрэгцээ

1 min read

by Stephen Gibson


Танилцуулга

► Хүн сайнмэдээг сонсохгүйгээр зөвтгөгдөх боломжтой юу? Сайнмэдээ тараах ажил зайлшгүй хэрэгтэй юу?

Бичвэрт Израилтай ч, чуулгантай ч холбогдохгүйгээр Бурханы нигүүлслийг хүлээн авсан хүмүүсийн жишээг дурдсан байдаг. Мосегоос өмнө, мөн Бичвэрийн хуудас бичигдэхээс ч өмнө Иов хэмээх зөв шударга, бузар мууг эсэргүүцэж амьдарсан хүн байлаа. Балаам Бурхантай харилцаатай байж, транс байдалд орохгүйгээр Бурханаас мэдээ хүлээн авдаг үзмэрч гэдгээр нь хүмүүс мэддэг байв. “Энэ газарт Бурханаас айж эмээнэ гэж байхгүй тул” (Эхлэл 20:11) хэмээн бодсон Абрахамаас ч илүү Абимелехийн үйлдэл зөв байсан. Ром 1:21-32 эшлэлд гажуудаж завхарсан харь үндэстнүүдийг дүрсэлдэг. Энэ нь тэд Бурханыг хэзээ ч мэдээгүй учраас биш, харин тэд мэддэг зүйлээсээ татгалзсан учраас тийм байв.[1]

“ЭЗЭНий андлал Өөрөөс нь эмээгчидтэй хамт байдаг. Тэр тэдэнд гэрээгээ мэдүүлнэ” (Дуулал 25:14). Гэрээ нь Бурханы хүнтэй харилцах харилцааны нөхцлүүд юм. Нэгэнт хүн бүр нүгэл үйлддэг учраас гэрээ нь нигүүлслийг хангахыг шаарддаг. Хэрэв хүн Бурханыг бүрэн эмээн хүндэлдэг бол Бурхан түүнд Өөртэйгээ харилцах замыг зааж өгөх болно.

Библид Есүсээс өөр аврах нэр байхгүй гэж хэлдэг (Үйлс 4:12). Гэсэн хэдий ч Хуучин гэрээний цаг үед аврагдсан хүмүүс Есүсийн нэрийг мэддэггүй байв. Тэд золин аврах, уучлах Бурханы амлалтад итгэсэн бөгөөд Бурхан үүнийг Есүсээр дамжуулан өгдөг. Үүний нэгэн адил, Есүсийн нэрийг хараахан сонсож амжаагүй хүмүүс Есүсээр дамжуулан өгдөг авралын төлөө Бурханд итгэж найдаж болох юм.

Тэгвэл аврал өөр ямар ч нэрээр ирэх боломжгүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь авралын өөр арга зам байхгүй гэсэн утгатай. Хүнийг золин авах өөр ямар нэг авралын төлөвлөгөө байхгүй. Энэ нь мөн Есүсийн тухай мэддэг хүн Түүнээс татгалзах ёсгүй болохыг хэлж байна. Учир нь Түүнийг үгүйсгэх нь авралаас татгалзаж буй, түүнчлэн авралын өөр арга замыг хайж байна гэсэн санаа юм.

“Ертөнцөд ирж хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл байв” (Иохан 1:9). Ариун Сүнс Есүсийн тухай сонсоогүй хүмүүст ч Түүний гэрлийг авчирдаг.

Олон хүмүүс сайнмэдээг дамжуулах элчгүйгээр тэднийг Бурханы өмнө авчрах үзэгдэл болон онцгой илчлэлийг хүлээн авсан байдаг. Жишээлбэл, орчин цагт олон муслимчууд Бурханаас мэдээ хүлээн авсны дараа итгэлд ирж байна.

► Сайнмэдээг бүрэн ойлгохоосоо өмнө Бурхантай тусгай байдлаар холбогдож байсан хүний талаар та сонсож байсан уу?

[2]Тэгэхээр элчээр дамжуулан сайнмэдээг сонсохгүйгээр хүн Бурханыг олж, тэр ч байтугай аврагдах боломжтой гэдгийг бид харж байна. Гэсэн хэдий ч, Библид сайнмэдээг хүн бүрийн даруй яаралтай сонсох ёстой мэдээ болохыг онцолж бичсэн байдаг.

Ром ном сайнмэдээний яаралтай байдлыг дүрсэлдэг. Элч Паул сайнмэдээ бол авралын төлөөх Бурханы хүч мөн (Ром 1:16) гэжээ. Мөн тэрээр хүн бүрд сайнмэдээг хүргэхийн тулд өөрийгөө өртэй гэж хэлсэн (Ром 1:14). Биднийг уучилна гэсэн Бурханы амлалтад итгэснээрээ бид Бурханы өмнө зөвтгөгддөг хэмээх үнэнийг тэр заасан юм (Ром 3:26, Ром 5:1).

Тэгээд Паул энэхүү яаралтай байдлын талаар “Тэгвэл Түүнд итгээгүй тэд яаж Түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж Түүнд итгэх вэ? Тэд тунхаглагчидгүйгээр яаж сонсох вэ?” хэмээжээ (Ром 10:14). Тэр цааш нь “итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг” (Ром 10:17) гэж хэлсэн. Сонсогчдын дотор авралын итгэлийг бий болгохын тулд Бурхан сайнмэдээг ашигладаг. Сайнмэдээг номлох нь алдагдсан хүмүүсийг аврах Бурханы ердийн арга хэрэгсэл юм.

Хэрэв хүмүүс элчгүйгээр аврагдаж чадах юм бол элч яагаад тийм чухал байна вэ?


[1]Дуулал 19 болон Ром 10:18-ыг мөн үз.
[2]

“Хойд зүгийн уудам тал нутагт би заримдаа нэг ч илгээлтийн эзэн байхгүй мянга мянган тосгоны утааг өглөөний наранд хардаг байж билээ. Тэдгээр тосгон Христгүй, Бурхангүй, энэ дэлхийд ямар ч итгэл найдваргүй юм.”

- Роберт Моффат