Библийн Дагуух Сайнмэдээ Тараалт Ба Дагалдуулалт
Библийн Дагуух Сайнмэдээ Тараалт Ба Дагалдуулалт
Audio Course Purchase

Search Course

Type at least 3 characters to search

Search through all lessons and sections in this course

Searching...

No results found

No matches for ""

Try different keywords or check your spelling

results found

Lesson 11: Сайнмэдээний номлол

1 min read

by Stephen Gibson


Танилцуулга

► Нэг суралцагч 1 Коринт 1:17-25–ыг ангид уншина. Алдагдсан хүмүүсийг аврах Бурханы арга зам юу вэ?

Үндэстнийг нь аварч чадах хүчийг еврейчүүд хайж байлаа. Тиймээс үүнийг батлах эрх мэдлийн тэмдэг болсон хүч чадалтай номлолыг тэд хүсэж байв.

Харин амьдралыг ойлгох мэргэн ухаан болон энэ дэлхийн амжилтыг харь үндэстнүүд хүсэж байлаа. Тиймээс хүссэнээ олж авахад нь туслах аргыг тайлбарласан номлолыг л тэд хүсэж байсан.

Загалмай бол бууж өгөх, золиослох гэсэн санааг илэрхийлдэг. Эрх мэдлийг хүссэн еврейчүүдийн хувьд энэ нь сул дорой байдал байв. Харин энэ дэлхийн мэргэн ухааныг хайсан харь үндэстнүүдийн хувьд энэ нь мунхаглал байлаа. Бодит байдал дээр Бурханы мэргэн ухаан, хүч чадал нь Христийн үхлээр харагдсан юм. Тиймээс загалмай нь Бурханыг мунхаг, сул дорой харагдуулсан боловч үнэндээ хүмүүсийн хамгийн сайн хүчин зүтгэлээс ч агуу үйлс байсан билээ.

Сайнмэдээ нь хүн төрөлхтний төрөлхийн, нүгэлт мөн чанарын эсрэг мэдээ бөгөөд хүмүүсийг гэмшиж, Бурханы өмнө бууж өгөхийг уриалдаг. Гэтэл хүмүүсийн хувьд хүсэж буй зүйлээ хэрхэн олж авч болох аргыг сонсмоор байдаг учраас энэ мэдээ магадгүй тэнэг санаа шиг харагдаж болох юм.

Бурхан сайнмэдээг ашиглан хүмүүсийг аврах сонголтыг хийжээ. Тэрбээр итгэгчдэд харилцаа үүсгэх даалгаврыг өгсөн байна. Номлох гэдэг нь зөвхөн олны өмнө зогсоод юм ярих төдий зүйл биш, харин сайнмэдээг дамжуулж байгаа олон талт харилцаа юм. Мэдээж олон нийтэд номлох нь Бурханы сонгосон арга биш гэж энд хэлэх гэсэнгүй. Харин сайнмэдээ нь Бурханы сонгосон арга гэдгийг хэлж байна.

► Загалмайн тухай номлол нь итгэдэггүй хүмүүсийн хувьд мунхаглал гэсэн эшлэл ямар санааг илэрхийлж байна вэ?