Библийн Дагуух Сайнмэдээ Тараалт Ба Дагалдуулалт
Библийн Дагуух Сайнмэдээ Тараалт Ба Дагалдуулалт
Audio Course Purchase

Search Course

Type at least 3 characters to search

Search through all lessons and sections in this course

Searching...

No results found

No matches for ""

Try different keywords or check your spelling

results found

Lesson 17: Сүнслэг төлөвшлийн зүг

1 min read

by Stephen Gibson


Чуулганы зааж сургах үйлчлэл

Христийг хүлээж авахад өөрчлөлт тохиолдоно. Итгэгч хүн шинэ хүсэл, шинэ эрхэмлэх зүйлстэй болох тул энэ өөрчлөлт үнэхээр агуу юм. Тиймээс Библид үүнийг шинэ бүтээл хэмээн дүрсэлсэн байна (2 Коринт 5:17).

Гэхдээ зарим зүйлд цаг хугацаа хэрэгтэй. Итгэгч болсон ч христитгэлийн зарчмуудыг амьдралынхаа бүх хэсэгт хэрхэн хэрэгжүүлэхээ хүн даруйхан олоод харчихна гэж байхгүй. Эхлээд зарчмуудыг сурч, дараа нь хэрэгжүүлдэг.

Үүнээс гадна хувь хүний сүнслэг төлөвшлийн үйл явц гэж бий. Шинэ итгэгч нь Христ доторх нялх хүүхэд юм.

► Нэг суралцагч 1 Коринт 3:1-2–г ангид уншина. Эдгээр эшлэлийн дагуу шинэ итгэгчийн онцлог шинж чанар юу вэ?

► Нэг суралцагч Еврей 5:13-14–г ангид уншина. Эдгээр эшлэлд сүү гэж юуг хэлж байна вэ? Бор хоол гэж юуг хэлэв? Сүнслэг төлөвшил ямар шинж чанартай вэ?

Энэ сургалтын эхэнд бид Есүсийн өгсөн Агуу захирамжийн тухай үзсэн. Одоо дахин харцгаая.

► Нэг суралцагч Матай 28:18-20–г ангид уншина. Есүс сайнмэдээ тараахаас гадна өөр ямар үүрэг хариуцлага өгсөн талаар энэ эшлэлд өгүүлж байна вэ? Агуу захирамжийг өгөхөөсөө өмнө Есүс тэнгэр, газар дээр бүрэн эрх мэдэлтэй гэдгээ хэлсэн. Дараа нь чуулганд хандаж хүмүүсийг Өөр рүү нь авчир гэж тушаасан билээ.

Есүс дагалдагч нартаа сайнмэдээг номлоод зогсохгүй Өөрийнх нь тушаасан бүхнийг дагалдагчдад заах ёстой хэмээн тушаасан. Сайнмэдээ тараах нь энэ ажлын зөвхөн эхний хэсэг юм. Шинэ итгэгчдэд Есүсийн бүх тушаалыг дагахыг заах нь дагалдуулах үйлчлэл бөгөөд дагалдуулах үйлчлэл бүтэлгүйтэх нь сайнмэдээг тараах ажил бүтэлгүйтсэнтэй адил ноцтой.

Чуулганы зааж сургах үйлчлэл нь шинэ итгэгчийг сүнслэг төлөвшилд хүргэх зорилготой.

Ефес номд шинэ итгэгчдийг өсгөж, сүнслэг тал дээр хүүхэд хэвээр үлдээхгүйн тулд зарим итгэгчдэд үйлчлэлийн онцгой үүрэг хариуцлага оноосон тухай өгүүлдэг (Ефес 4:11-14). Үүний үр дүнд онол сургаалын хувьд тогтвортой, сүнслэг насанд хүрсэн итгэгч болох учиртай.

Пастор хүн дагалдуулах ажилд онцгой үүрэг хүлээнэ. Паул Тимотод “Бичвэрийн уншлага, ятгалга ба сургаалдаа анхаар” (1 Тимот 4:13) гэсэн байдаг. Тэрээр Тимотыг өөрийн сурах үйл явцыг анхаар гэхээсээ илүүгээр үйлчлэлдээ анхаар гэсэн утгаар хэлсэн. Тимот Бичвэрийг уншиж тайлбарлах, сүнслэг удирдамж өгөх, Христийн сургаалыг заах зэрэг үйлчлэлийг хийж байв. Пастор хүний нэг чухал шалгуур бол зааж сургах чадвар юм (1 Тимот 3:2).

Сурах нь сүнслэг өсөлтийн чухал хэсэг учраас заах нь дагалдагч бэлтгэх ажлын нэг хэсэг болдог. Чуулганд багш нар чухал үүрэгтэй тул чуулган багш нараа хөгжүүлэхийн төлөө үргэлж ажиллах ёстой.

[1]”Олон гэрч нарын өмнө надаас сонссон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга” (2 Тимот 2:2). Паул энэхүү зааварчилгааг туршлагатай сайнмэдээ тараагч, пастор хүнийхээ хувьд залуу үйлчлэгч Тимотод өгчээ. Зөвхөн номлолоор итгэл цааш дамжихгүй гэдгийг Паул хэлж байна. Тиймд хүмүүсийг онцгой чармайлт гарган сургаж, цаашид бусдыг сургахад бэлтгэх ёстой юм. Ийм сургалтыг цуглаан дээр явуулах боломжгүй бол итгэмжтэй хүмүүсийг тусад нь авч ганцаарчлан, эсвэл бүлгээр сургах хэрэгтэй.

Зааж сургах зүйлс маш их байдаг. Хүн бүр нэг ижил зааврыг хүлээн авахад бэлэн биш байдаг тул бүгдийг хийж амжуулдаг пастор гэж хаа байх вэ? Гэхдээ Ефес 4:11–д “Тэрээр пасторыг өгсөн” (ганц хүн, ганц үүрэг) гэж хэлээгүй. Харин янз бүрийн үүрэг, тэдгээрийг гүйцэтгэх хэд хэдэн хүний тухай дурдсан байна. Бурхан багш нарыг дуудаж, заах чадвар өгч, тэднээр дамжуулан чуулганыг үйлчлэлд бэлтгэж, хүчирхэгжүүлдэг.


[1]

“Есүсийг Бурхан Эцэг рүү буцсаны дараа амьдралаараа Есүсийг гэрчлэгч болж, ажлыг нь гүйцэлдүүлэх хүмүүсийг элсүүлэх нь Түүний төлөвлөгөөний эхний зорилго байлаа.”

- Роберт Коулмэн,

Мастерын төлөвлөгөө”