Сургаалт үгс номын зарчмууд
1. Бурханы мэргэн ухааныг сурах нь миний хийж чадах хамгийн чухал зүйл юм (Сургаалт үгс 2:4-5, Сургаалт үгс 4:5).
2. Би сонссон бүхэндээ итгэх ёсгүй (Сургаалт үгс 14:15).
3. Би шийдвэр гаргах бүрдээ Бурханы хүслийг дагах ёстой, ингэснээр Тэр намайг удирдан чиглүүлж чадна (Сургаалт үгс 3:5-6).
4. Би эцэг, эхийнхээ зөвлөгөө, мэргэн ухааныг сонсох ёстой (Сургаалт үгс 1:8).
5. Сайн зөвлөгөө нь миний амьдралыг ерөөж, бусдад туслах боломжийг надад олгодог (Сургаалт үгс 10:17).
6. Хэрэв би сайн сургаалыг үл тоомсорловол, гамшиг сүйрлийг туулах болно (Сургаалт үгс 13:18).
7. Сайн заавар нь намайг хөгжүүлж, сайжрахад тусалдаг (Сургаалт үгс 9:9).
8. Бурхан намайг хүчирхийлэл үйлдэхгүй, хуурч мэхлэхгүй байхыг хүсдэг (Сургаалт үгс 3:31-32).
9. Би зүрхэндээ зөв сэдэлтэй байх хэрэгтэй (Сургаалт үгс 4:23, Сургаалт үгс 12:5).
10. Бурхан миний хийсэн зүйлийн жинхэнэ шалтгааныг мэддэг (Сургаалт үгс 16:2).
11. Хэрэв би мэдлэг, засах залруулгыг үл тоомсорловол, мунхаг байх болно (Сургаалт үгс 1:22, Сургаалт үгс 12:1).
12. Бурханы хүслийг дагах нь намайг олон гамшиг сүйрлээс хамгаалдаг (Сургаалт үгс 1:33).
13. Би Бурханд итгэж найдсанаар айдасгүй байж чадна (Сургаалт үгс 3:25-26).
14. Би өөрийн ойлголт, чадварт найдахын оронд Бурханд итгэж найдах ёстой (Сургаалт үгс 3:7, Сургаалт үгс 11:2, Сургаалт үгс 12:15).
15. Би нүглээ үүрд нууж чадахгүй (Сургаалт үгс 10:9).
16. Бурханы дүрэм нь намайг хамгаалж, тусалдаг (Сургаалт үгс 6:23-24).
17. Хэрэв би дур хүсэл, сэтгэл хөдлөлөө хянаж чадвал хүчтэй байх болно (Сургаалт үгс 16:32, Сургаалт үгс 25:28).
18. Хэрэв би хайхрамжгүй яривал өөртөө болон бусдад хохирол учруулна (Сургаалт үгс 10:8, Сургаалт үгс 10:21).
19. Намайг буруу зүйл хийхэд нөлөөлдөг хүмүүсээс би хол байх ёстой (Сургаалт үгс 1:10-15, Сургаалт үгс 4:14-15, Сургаалт үгс 14:7, 16).
20. Би өөртөө байлгахыг хүсдэг хүсдэг тийм зан чанартай найз нөхдийг сонгох ёстой (Сургаалт үгс 13:20).
21. Бурхан миний хийдэг бүхнийг хардаг (Сургаалт үгс 5:21, Сургаалт үгс 15:3).
22. Хэрэв би итгэмжит бөгөөд итгэл хүлээсэн байвал найзууд маань намайг үнэлэх болно (Сургаалт үгс 19:22).
23. Хайртай хүмүүстэйгээ амьдралаа хуваалцах нь тансаг амьдралаас дээр (Сургаалт үгс 15:17).
24. Би шийдвэр гаргахаасаа өмнө сайтар бодоход хангалттай цагийг гаргах ёстой (Сургаалт үгс 21:5, Сургаалт үгс 19:2).
25. Хэрэв би мэргэн ухаантай бол мэдлэгийг хайрлаж, хянамгай байна (Сургаалт үгс 8:12).
26. Би согтууруулах ундаанаас зайлсхийх ёстой, учир нь тэдгээр нь муу зан байдалд хүргэдэг (Сургаалт үгс 20:1).
27. Би бусдаас өшөө авахыг оролдох ёсгүй, харин Бурхан шударга ёсыг авчирна гэдэгт итгэж найдах ёстой (Сургаалт үгс 20:22).
28. Би бусадтай тулалдахын оронд энх тайвныг тогтоохыг хичээх ёстой (Сургаалт үгс 3:30, Сургаалт үгс 20:3, Сургаалт үгс 10:12).
29. Би хэзээ ч бусдыг асуудалд оруулахаар худал хэлж болохгүй (Сургаалт үгс 30:10).
30. Хэрэв би итгэл хүлээсэн бол асуудал үүсгэхгүйн тулд нууцыг задруулахгүй (Сургаалт үгс 11:13, Сургаалт үгс 20:19).
31. Хэрэв би сайн зан чанартай бол үнэнийг хэлэх болно (Сургаалт үгс 13:5, Сургаалт үгс 14:5).
32. Би ярихаасаа өмнө сайтар бодох ёстой (Сургаалт үгс 15:28).
33. Би бусдыг хурдан шүүмжилж, зөрчилдөх ёсгүй (Сургаалт үгс 11:12, Сургаалт үгс 17:27).
34. Хэрэв би хурдан уурлаж байвал мунхаг байна (Сургаалт үгс 12:16, Сургаалт үгс 14:29).
35. Хэлж байгаа үгс маань хүмүүсийг өвтгөх биш, харин ерөөдөг байхад би хянамгай байх ёстой (Сургаалт үгс 12:18, Сургаалт үгс 12:25, Сургаалт үгс 16:24, Сургаалт үгс 18:21).
36. Би үргэлж үнэнийг хэлэх ёстой (Сургаалт үгс 4:24, Сургаалт үгс 12:17).
37. Би санаа бодлоо хэлэхээсээ өмнө баримтуудыг сонсох ёстой (Сургаалт үгс 18:13).
38. Хэрэв би хэт их яривал, нүгэлтэй зүйлсийг хэлнэ (Сургаалт үгс 10:19).
39. Би ахмад хүмүүст онцгой хүндэтгэл үзүүлэх ёстой (Сургаалт үгс 16:31, Сургаалт үгс 20:29).
40. Эелдэг байдал, үнэн нь надад Бурханаас ерөөлийг, хүмүүсээс хүндлэл авчирна (Сургаалт үгс 3:3-4).
41. Бурхан намайг хайрладаг учраас буруу зүйл хийхэд минь намайг сахилгажуулах болно (Сургаалт үгс 3:12).
42. Шийдвэр гаргахаасаа өмнө би үр дагаврыг нь бодох ёстой (Сургаалт үгс 22:3).
43. Хэрэв би нүгэл үйлдвэл, би зовлонтой үр дагаврыг амсана (Сургаалт үгс 6:27).
44. Хэрэв би залхуу байвал, дээрэмдүүлсэн мэт гачигдлыг амсана (Сургаалт үгс 6:10-11, Сургаалт үгс 19:15).
45. Би залхуу байж болохгүй, учир нь залхуурал нь эвдрэл сүйрэлтэй адил юм. (Сургаалт үгс 18:9).
46. Би хөдөлмөрлөж, ирээдүйгээ сайжруулах боломжуудыг ашиглах ёстой (Сургаалт үгс 6:6-8, Сургаалт үгс 20:13).
47. Би амьтдад хэрцгий хандаж болохгүй (Сургаалт үгс 12:10).
48. Миний үйлдлүүд надад нэр хүнд авчирдаг (Сургаалт үгс 20:11).
49. Би хүнд хэцүү үед тэсвэрлэж, тууштай байхаар төлөвлөх ёстой (Сургаалт үгс 24:10).
50. Би хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд зөв цагт ажиллахад бэлэн байх ёстой (Сургаалт үгс 10:5, Сургаалт үгс 20:4).
51. Залхуу байдал амьдралд олон асуудал авчирдаг бол харин миний ажил хөдөлмөр боломжуудыг авчирдаг (Сургаалт үгс 15:19, Сургаалт үгс 14:23).
52. Би шударга бус зүйл хийж ашиг олохыг оролдох ёсгүй (Сургаалт үгс 10:2, Сургаалт үгс 11:18, Сургаалт үгс 15:27).
53. Би ажиллаж, хадгалснаар мөнгө олох боломжтой (Сургаалт үгс 10:4, Сургаалт үгс 12:11, Сургаалт үгс 13:11, Сургаалт үгс 21:20, Сургаалт үгс 28:19).
54. Хэрэв би зөв шударга байвал Бурхан намайг хангана (Сургаалт үгс 10:3).
55. Хэрэв би Бурханд өгвөл Тэр миний мөнгө, эд хөрөнгийг ерөөнө (Сургаалт үгс 3:9-10).
56. Би бусдад амласан зүйлээ аль болох хурдан төлөх ёстой (Сургаалт үгс 3:27).
57. Би тусламж хэрэгцээтэй хүмүүст өгөөмөр хандах ёстой (Сургаалт үгс 11:24-25, Сургаалт үгс 14:21, Сургаалт үгс 19:17, Сургаалт үгс 21:13).
58. Миний мөнгө намайг аюулгүй байлгадаггүй, харин миний зөв шударга байдал аюулгүй байлгадаг (Сургаалт үгс 2:7-8, Сургаалт үгс 10:9, Сургаалт үгс 10:25, Сургаалт үгс 11:28).
59. Би өөр хэн нэгний өмнөөс өр төлбөрийг хариуцах ёсгүй (Сургаалт үгс 6:1-3, Сургаалт үгс 17:18).