Бурханаас эмээх нь Сургаалт үгс номын нэг чухал ойлголт юм. Бурханаас зөв зүйтэй эмээх гэдэг нь Тэр хэн болохыг, бид Түүнд дуулгавартай байх ёстойг, мөн дуулгаваргүй байдал нь шүүгдэх болно гэсэн гурван зүйлийг мэдсэн байхыг хэлдэг.
Мэргэн ухаан нь Сургаалт үгс номын гол сэдэв юм. Мэргэн ухаантай байх гэдэг нь Бурханы үзэл баримтлал, үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрч, дагана гэсэн үг юм. Бурхан бүх зүйлийг яг байгаагаар нь хардаг, тиймээс Бурханы хэлсэнд итгэж, Түүний зааврыг дагавал бид мэргэн ухаантай байх болно.
Эцэг эх, багш нар Сургаалт үгс номын зарчмуудыг хувьчлан дагаж мөрдөх ёстой. Тэд өөрсдийн амьдралдаа зарчмуудыг хэрэгжүүлж байгаагаа харуулах хэрэгтэй юм. Тэд хүүхдүүд болон суралцагчдадаа зарчмуудыг зааж, амьдралын нөхцөл байдалд тэдгээрийг хэрэглэх арга замыг хайх учиртай.