Асуулт хариултаар зааж сургах нь
Асуулт асууж, богино бөгөөд энгийн хариулт өгөх нь олон зууны туршид ашиглаж ирсэн үр дүнтэй сургалтын арга юм. Энэ номын асуулт, хариултууд нь христитгэлийн үндсэн итгэл үнэмшлүүдийг танилцуулдаг.
Зааварчилгаа 1 нь маш бага насны хүүхдүүдэд заахад тустай. Энэ нь тэднийг өсөхөд цаашдын зааварчилгааны бат бэх суурь байх болно.
Зааварчилгаа 2 нь хүүхдүүд болон итгэлд ирсэн шинэ хүнд заахад тустай. Өгөгдсөн хариултууд нь богино тайлбартай бөгөөд эдгээр нь цаашдын ярилцлага болон суралцах боломжуудыг олгоно. Энэхүү сургалт нь байшингийн торх адил (өөрөөрөө бүрэн гүйцэд биш ч) христитгэлийн нарийн ширийн зүйлийг барьж босгох бүтцийг танилцуулдаг.