Библийн талаарх асуултууд
1. Бурханыг хэрхэн хайрлаж, дуулгавартай байхыг бид хаанаас сурдаг вэ?
Хариулт: Библиэс
2. Библи гэж юу вэ?
Хариулт: Бурханы амьсгалаар бичигдсэн 66 ном бөгөөд бидэнд Бурханы талаар болон Түүний адил ариун байхыг заадаг.
3. Библийг хэн бичсэн бэ?
Хариулт: 1600 гаруй жилийн хугацаанд Бурханы амьсгал ба заавраар удирдуулсан 40 гаруй хүмүүс.
4. Хууль гэж нэрлэгддэг Библийн таван номыг нэрлэнэ үү.
Хариулт: Эхлэл, Гэтлэл, Леви, Тооллого, Дэд хууль
5. Хуулийн мэдээ сургаал нь юу вэ?
Хариулт: Бурхан ариун бөгөөд биднийг өөртэйгөө адилхан байлгахыг хүсдэг.
6. Хуучин гэрээний түүхийн номуудыг нэрлэнэ үү.
Хариулт: Иошуа, Шүүгчид, Рут, 1 ба 2 Самуел, 1 ба 2 Хаад, 1 ба 2 Шастир, Езра, Нехемиа, Естер
7. Түүхийн номуудын мэдээ сургаал нь юу вэ?
Хариулт: Бид Бурханыг бүх зүрхээрээ дагавал сайн зүйлс ирдэг. Үл дагавал муу зүйлс ирдэг.
8. Хуучин гэрээний яруу найргийн номуудыг нэрлэнэ үү.
Хариулт: Иов, Дуулал, Сургаалт үгс, Номлогчийн үгс, Соломоны дуун
9. Яруу найргийн номуудын мэдээ сургаал нь юу вэ?
Хариулт: Бид бүх нөхцөл байдалд Бурханыг хайвал ерөөгдөнө.
10. Хуучин гэрээний их эш үзүүлэгчдийн номуудыг нэрлэнэ үү.
Хариулт: Исаиа, Иеремиа, Гашуудал, Езекиел, Даниел
11. Хуучин гэрээний бага эш үзүүлэгчдийн номуудыг нэрлэнэ үү.
Хариулт: Хосеа, Иоел, Амос, Обадиа, Иона, Мика, Нахум, Хабаккук, Зефаниа, Хаггаи, Зехариа, Малахи
12. Яагаад эдгээрийг "бага" эш үзүүлэгчид гэж нэрлэдэг вэ?
Хариулт: Тэд их эш үзүүлэгчдийн номуудаас богино.
13. Эш үзүүлэгчдийн мэдээ сургаал нь юу вэ?
Хариулт: Бурханы хайр болон хууль руу буцаж ирэх.
14. Шинэ гэрээний Сайнмэдээний номуудыг нэрлэнэ үү.
Хариулт: Матай, Марк, Лук, Иохан
15. Сайнмэдээний номуудын мэдээ сургаал нь юу вэ?
Хариулт: Есүс бидний төлөө ирж, амьдарч, нас барж, амилсан.
16. Есүсийн амиллын дараах анхны чуулганы түүхийг өгүүлсэн номыг нэрлэнэ үү.
Хариулт: Үйлс
17. Үйлс номын мэдээ сургаал нь юу вэ?
Хариулт: Ариун Сүнс чуулганд ирж, Бурханы Үг түгэн тархсан.
18. Паулын захидлуудыг нэрлэнэ үү.
Хариулт: Ром, 1 ба 2 Коринт, Галат, Ефес, Филиппой, Колоссай, 1 ба 2 Тесалоник, 1 ба 2 Тимот, Тит, Филемон
19. Паулын захидлуудын мэдээ сургаал нь юу вэ?
Хариулт: Бурханы нигүүлсэл болон зөвт байдалд амьдрах.
20. Ерөнхий захидлуудыг нэрлэнэ үү.
Хариулт: Еврей, Иаков, 1 ба 2 Петр, 1, 2, 3 Иохан, Иуда
21. Ерөнхий захидлуудын мэдээ сургаал нь юу вэ?
Хариулт: Бурханы хүмүүс энэ дэлхий дээр хэрхэн амьдрах талаар.
22. Библийн сүүлчийн номыг нэрлэнэ үү.
Хариулт: Илчлэл
23. Илчлэл номын мэдээ сургаал нь юу вэ?
Хариулт: Есүс бол хаадын Хаан бөгөөд ялалт байгуулсан чуулганыхаа төлөө удахгүй ирнэ.
24. Библийн 66 номыг бүгдийг нэрлэнэ үү.
Хариулт:
Хуучин гэрээ
Эхлэл, Гэтлэл, Леви, Тооллого, Дэд хууль, Иошуа, Шүүгчид, Рут, 1 ба 2 Самуел, 1 ба 2 Хаад, 1 ба 2 Шастир, Езра, Нехемиа, Естер, Иов, Дуулал, Сургаалт үгс, Номлогчийн үгс, Соломоны дуун, Исаиа, Иеремиа, Гашуудал, Езекиел, Даниел, Хосеа, Иоел, Амос, Обадиа, Иона, Мика, Нахум, Хабаккук, Зефаниа, Хаггаи, Зехариа, Малахи
Шинэ гэрээ
Матай, Марк, Лук, Иохан, Үйлс, Ром, 1 ба 2 Коринт, Галат, Ефес, Филиппой, Колоссай, 1 ба 2 Тесалоник, 1 ба 2 Тимот, Тит, Филемон, Еврей, Иаков, 1 ба 2 Петр, 1, 2, 3 Иохан, Иуда, Илчлэл
25. Бурханы амьсгалаар бичигдсэн эдгээр 66 номын мэдээ сургаал нь юу вэ?
Хариулт: Эдгээр нь Бурханы талаар; бид хэрхэн аврагдаж, Есүс Христийн дүр төрх рүү өөрчлөгдөх[1]; бид хэрхэн Түүний адил ариун байх талаар заадаг.