Search Course
Search through all lessons and sections in this course
Searching...
No results found
No matches for ""
Try different keywords or check your spelling
Есүсийн Амьдрал ба Үйлчлэл
Course Description
Энэхүү курс хичээлээр Есүсийн амьдрал, үйлчлэлийг өнөөгийн амьдрал, үйлчлэлийн үлгэр дуурайл болгон суралцана. Ингэхдээ Сайнмэдээний номуудыг бүхэлд нь авч үзэхгүй ч, Есүсийн үйлчлэлийг харуулдаг тодорхой хэсгүүдээс суралцаж, өнөөгийн үйлчлэлдээ сургамж авах болно.
Introduction
Энэхүү курс хичээлээр Есүсийн амьдрал, үйлчлэлийг өнөөгийн амьдрал, үйлчлэлийн үлгэр дуурайл болгон суралцана. Ингэхдээ Сайнмэдээний номуудыг бүхэлд нь авч үзэхгүй ч, Есүсийн үйлчлэлийг харуулдаг тодорхой хэсгүүдээс суралцаж, өнөөгийн үйлчлэлдээ сургамж авах болно. Хэрэв та Христийн амьдралыг илүү дэлгэрэнгүй судлахыг хүсвэл номын ард байрлах “Санал болгох эх сурвалжууд” хэсэгт жагсаасан номуудыг үзнэ үү.
Хэрэв та бүлгээр суралцаж байгаа бол материалыг ээлжлэн уншиж болно. Ингэхдээ үе үе зогсож, ангийн хэлэлцүүлэг хийгээрэй. Ангийн удирдагчийн хувьд та судалж буй материалаас гадуур яриа өрнүүлэхгүй байхад анхаарах үүрэгтэй. Хэлэлцүүлэг бүрд тодорхой хугацаа зааж өгөх нь тустай.
Хэлэлцүүлгийн асуултууд болон ангийн үйл ажиллагааг ► тэмдгээр тэмдэглэсэн. Та эдгээрийн аль нэгэнд оролцохдоо холбоотой асуулт (ууд)-ыг асууж, суралцагчид хариулж ярихад нь туслаарай. Утга учиртай яриа, хэлэлцүүлэгт цаг гаргана уу. Үүнгүйгээр суралцагчид Есүсийн үйлчлэлээс суралцахдаа өнөөгийн үйлчлэлтэйгээ холбож чадахгүй байж магадгүй юм.
Курсын туршид Бичвэрийн олон багц эшлэлүүдийг үндсэн хэсэгт болон зүүлт тайлбар хэсэгт жагсаасан байгаа. Ангид чангаар унших эшлэлүүдийг мөн ► тэмдгээр тэмдэглэсэн. Суралцагчид урт багц эшлэлүүдийг хичээлээс өмнө уншсан байх хэрэгтэй. Харин богино хэсгүүдийг ангид уншина.
“Сайтар ажиглах нь” гарчигтай хэсэг нь хичээлийн хэлэлцүүлэгтэй холбоотой тусгай сэдвүүд рүү хандуулна.
Хичээл бүрд нэгээс хоёр даалгавар өгөгдөнө. Хэрэв суралцагч нь Shepherds Global Classroom байгууллагаас гэрчилгээ авахыг хүсвэл тухайн хичээлүүдэд хамрагдаж, даалгавруудаа бүрэн хийсэн байх шаардлагатай. Курсын төгсгөлд даалгавруудаа бүрэн хийснийг тэмдэглэх маягт хавсаргасан байгаа.
Энэхүү курсын нэг зорилго нь суралцагчдыг багш болоход бэлтгэх юм. Ангийн удирдагч нь суралцагчдад заах ур чадвараа хөгжүүлэх боломжийг олгох хэрэгтэй. Жишээлбэл, ангийн удирдагч нь хичээлийн богино хэсгийг үе үе суралцагчдаар заалгаж болох юм.
Ready to Start Learning?
Select a lesson from the sidebar to begin your journey through this course.