Библийн Дагуух Сайнмэдээ Тараалт Ба Дагалдуулалт

Библийн Дагуух Сайнмэдээ Тараалт Ба Дагалдуулалт

Танилцуулга

► Нэг суралцагч Матай 28:18-20-ийг ангид уншина.

Зарим хүмүүс энэхүү тушаалыг зөвхөн элч нарт өгөгдсөн гэж итгэдэг.

► Энэ тушаал зөвхөн тухайн өдөр үүнийг сонссон хүмүүст хамаатай юу? Хариултаа тайлбарлана уу.

Виллиам Кери нь Англид төрж өссөн, 1761-1834 оны хооронд амьдарч байсан нэгэн юм. Тэрээр гуталчин байсан бөгөөд сайнмэдээг түгээх өрнүүн их хүсэлтэй хүн байв. Түүний хамрагддаг чуулган гадаад улс оронд хандсан илгээлтийн ажилд тийм ч их санаа тавьдаггүй байжээ. Тэдний хувьд Бурхан аль хэдийн аврах хүнээ аврахыг шийдсэн бөгөөд Түүнд хүний тусламж хэрэггүй гэж үздэг байв.

Нэгэн пасторуудын чуулган дээр Кери “Хэрэв Агуу захирамж нь энэ дэлхийн төгсгөл хүртэл хийх чуулганы ажил байгаад, мөн энэ дэлхийн төгсгөл хүртэл хамт байх амлалтыг Есүс Агуу захирамжийн хамтаар өгсөн юм бол бид энэ сэдвээр ярилцах ёстой биш үү” хэмээн асуусан байдаг. Харин тус чуулганыг удирдаж байсан хүн Керид хандан “Залуу минь сууж үз, чи их дэврүүн [хөөрүү] байна. Бурхан харь хүмүүсийг итгэлд авчрахыг таалбал Тэр үүнийгээ чиний бас миний ямар ч тусламжгүйгээр хийх болно” гэжээ.

Чуулганд өгөгдсөн энэхүү тушаал нь бүх цаг үед хамаатай гэдгийг бид мэднэ. Есүс сайнмэдээг түгээдэг хүмүүстэй үеийн төгсгөл хүртэл хамт байна гэдгээ амласан юм. Энэ нь чуулганд хамаарах үүрэг даалгавар нь бүх үеийнхний хариуцлага болохыг харуулж байна. Элч нар өөрсдийнхөө цаг үед энэхүү үүрэг даалгаврыг дуусгаж амжаагүй бөгөөд Есүс “энэхүү сайнмэдээ бүх үндэстэнд тунхаглагдана” (Матай 24:14) хэмээжээ.

Иймээс сайнмэдээг түгээх нь бүх цаг үеийн чуулганы үүрэг хариуцлага билээ.

► Матай 28:18-20-д өгүүлсэн нарийн ширийн зүйлсийг анзаарч хараарай. Аль нь тодорхой тушаал вэ?

Есүсийн айлдсан тодорхой тушаал нь чуулган хаа сайгүй явж, Түүний дагалдагчдыг бэлтгэх юм.

Энэхүү тушаалд сайнмэдээг тараах нь багтсан бөгөөд учир нь хүн итгэлд ирэх хүртлээ дагалдагч байх боломжгүй билээ.

Энэ тушаал нь чуулган сайнмэдээ тараах болон дагалдуулалтыг эхэнд тавьж, зорьж үйлдэхийг хэлж байна. Эс бөгөөс чуулган оршин буй утга учраа гээх болно.

[1]“Бүх үндэстнийг” (бүх үндэстэн ястан) гэсэн хэллэгээр гадаад илгээлтийн ажлыг хийхийг тушаасан бөгөөд үндэстэн ястнуудад хүрэхээс нааш сайнмэдээ тэднийх болохгүй. Ямар ч бүлэг хүмүүс үүнээс орхигдох ёсгүй юм.

Энэхүү тушаал нь зөвхөн сайнмэдээг тунхаглах явдал биш. Заах үйл явц үүнд шаардлагатай бөгөөд учир нь бид итгэлд ирсэн хүмүүст Есүсийн тушаасан бүхнийг зааж өгөх ёстой юм.

Багш хүн өөрөө Христийн тушаалуудыг дагах бүрэн шийдвэртэй нэгэн байх ёстой. Учир нь тэрээр итгэлд ирсэн нэгэнд сайн үлгэр дуурайл болж, Христийг дуулгавартай дагах амьдралыг харуулах учиртай.

Итгэлд ирсэн нэгэн мөн Христийг дуулгавартай дагахад өөрийгөө зориулах ёстой. Учир нь сурсан зүйлээ дагаж мөрдөхгүй бол Христийн тушаалуудад суралцах нь хангалтгүй юм. Хэрэв тэрээр суралцсан зүйлээ дагахгүй бол дагалдуулах ажлыг эсэргүүцэж байна гэсэн үг. Дагалдуулах нь зөвхөн боловсролын үйл явц биш, харин зан чанарыг төлөвшүүлдэг.


[1]

“Хэрэв бид Эзэнийхээ зааврыг дагаж, анхны дагалдагчдад Түүний өгсөн баталгааг бүрэн дүүрэн удирдамжаа болгох аваас тэдгээр нь анхны дагалдагч нарын цаг үеийнхтэй адил өнөө бидний цаг үед ч хамаатай болохыг би улам бүр баттай мэдэх болно.”

Ж. Хадсон Тэйлор,
“Үйлчлэлийн дуудлага”